Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг угсарлаа
Мэдээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг угсарлаа

coolBy cool10/26/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг /10 дугаар сарын 24-ний өдөр/ зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм.

Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд 1-р зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм. Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж одоогоор төсөлд 383 инженер техникийн ажилтан, 1368 орчим ажилтан, 771 гаруй машин механизм ажиллаж байна.

Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 99.5% засагдсан, хоолойн ажил 97% /дугуй хоолойн ажил-99.91%, дөрвөлжин хоолойн ажил- 94.97%/, мал амьтны гарц 96.5%, гүүрийн ажил 53.5%, нийтдээ 208 км-ийн доод бүтцийн ажил 98.2%-тай явж байгаа бол дээд бүтцийн ажил 63.6% буюу гол замын үеийг 130 км-ийг угсраад байна. Харин ачилтын тойргын ажил 09-р сард эхэлж одоогоор газар шорооны ажил 29.2 хувьтай явж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог юм. Зам төмрийг уулзваргүй болгож гагнах ажил нь цахилгаан кантактийн аргаар суурин болон зөөврөөр тус тус хийгдэж байна. Суурин гагнуур нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж байгаа бол хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж одоогоор 35 км замыг уулзваргүй болгоод байна.

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.