Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026

    НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

    06/18/2026

    Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

    06/17/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Монголын мэс засалч эмч нарын чуулга уулзалт Орхон аймагт болж байнх
Мэдээ

Монголын мэс засалч эмч нарын чуулга уулзалт Орхон аймагт болж байнх

coolBy cool10/23/2020Updated:10/26/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт хүний эрүүл энхийн манаанд зогсдог мэс засалч эмч нар чуулж байна. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Монголын мэс заслын эмч нарын холбооны 13-р чуулган Орхон аймагт зохион байгуулагдаж өнөөдөр /2020.10.23/ нээлтээ хийлээ. Чуулган хоёр өдрийн турш үргэлжилнэ.

“Монголын мэс заслын тулгамдсан асуудлууд 2020” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганд мэс засалч эмч нар өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдөнө. Чуулганд нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон нийт 280 гаруй мэс засалч эмч нар оролцож байна.
Чуулганы нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Г.Нямхүү, дэлхийн шилдэг мэс засалч, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор О.Сэргэлэн, Монгол Улсын Ардын эмч, хүний гавьяат эмч Цэдэн-Иш, УИХ-ын гишүүн, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн болон Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Орхон аймгийн Орхон аймгийн БОЭТ-ийн дарга Б.Батсүх, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ нар оролцлоо.
Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нээлтийн арга хэмжээний үеэр тус үйл ажиллагааг зохион байгуулахад орон нутаг 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж буйгаа хэлсэн юм.
Ахмад үеэсээ суралцаж, ёс зүй, харилцаа хандлагаа улам бүр сайжруулж, ажилдаа судалгаатай байж, онолын мэдлэгээ байнга дээшлүүлж байх нь зүйтэй талаар Монголын мэс засалч эмч нарын холбооны ерөнхийлөгч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдлаа. Түүнчлэн хот хөдөөгийн мэс засалчдын ур чадварын ялгааг арилгах, хамтран ажиллах бодлого төлөвлөлтийг боловсруулах тал дээр анхаарах нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-дад баярласан талархсанаа илэрхийлж байсан юм.

Мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

Жүжигчин Д.Хулан найз залуугаа ил болгожээ

06/17/2026

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.