Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Тэрбумтан Жефф Безос Amazon компанидаа шинэ ажилтан авахдаа заавал өөрөөсөө асуудаг ГУРВАН асуулт
Зөвөлгөө

Тэрбумтан Жефф Безос Amazon компанидаа шинэ ажилтан авахдаа заавал өөрөөсөө асуудаг ГУРВАН асуулт

coolBy cool10/29/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Тэрбумтан Жефф Безос Amazon компанидаа шинэ ажилтан авахдаа заавал өөрөөсөө асуудаг ГУРВАН асуулт

Дэлхийн тэргүүн компаниудын нэг болох Amazon-д ажилд ороход зүгээр л гоё танилцуулга, дэлгэрэнгүй CV байхад хангалтгүй байдаг. Компанийхаа эхний жилүүдэд ажилд орох гэж буй бүх нэр дэвшигчидтэй нүүр тулан уулздаг байсан Безос компани нь өргөжин томорсны дараа ингэж чадахгүй болсон нь ойлгомжтой. Гэсэн ч 192 тэрбум долларын хөрөнгөтэй Жефф Безос нь компанидаа шинэ ажилтан элсүүлэх бодлогодоо маш өндөр ач холбогдол өгдөг хэвээрээ байгаа юм. Хэдийгээр Безосын 3 асуултын дүрэм нь 20 гаруй жилийн настай ч гэлээ, одоо ч уг дүрмийн дагуу шинэ ажилтан элсүүлэхэд харгалзан үздэг байна. Ингээд хэдүүлээ туршлага судлая.

1. Чи энэ хүнийг хүндлэх үү?
Tа амьдралаа эргэн харах аваас дандаа хүндэлдэг хүмүүсээсээ юм суралцсан байдаг. Тэр ч үүднээс өөрийн хүндэлж чадах, жижиг ч атугай зүйлийг суралцаж болох хүнийг ажилд авахыг Безос эрмэлздэг. Тэр нь ямар ч төрлийн мэдлэг мэдээлэл байж болдог.

2. Элсэн орж буй баг, хамт олныхоо үр дүнтэй ажиллагаа, уур амьсгалыг шинэ хүн өргөж, нэмэгдүүлж чадах уу?
Жефф Безос өөрийнхөө бичсэн хувийн захидалд “Шугам үргэлж дээшилж байх ёстой. Тэрхүү шугамыг дээшлүүлэх, чанаржуулах хүнийг л ажилд авах нь зүйтэй” гэж байжээ. Гэхдээ нэг удаагийн уулзалт, түргэн шийдвэрийн дараа ажилд авч буй менежер нь тухайн шинэ ажилтан цаашдаа ч гэсэн үнэ цэнэтэй, идэвхтэй ажиллах эсэхийг мэдэхэд хүндрэлтэй нь ойлгомжтой. Ямартай ч, Жефф Безос удаан хугацааны дарааг харж төлөвлөхөд маш их ач холбогдол өгдөг. Үүний тод жишээ нь: олон жилийн өмнө эхлүүлсэн боловч амжилттай яваа Amazon Prime, Amazon Web Services зэргийг нэрлэж болно.

3. Ямар хэмжүүрээр уг хүн цаашдаа супер од болж мэдэх вэ?
Одоо байгаа ур чадвар, туршлагаас нь гадна тухайн хүний нэмэлт хувь хүний авьяас, онцлог ур чадварыг Безос харгалзан үзэх дуртай. Жишээ нь: ажилд орж буй хүмүүсийн дунд National Spelling Bee буюу үндэсний түргэн хэллэг, үсэглэлийн аварга байж болно ш дээ. Тухайн хүний тэр чадвар нь өдөр тутмын ажил хэрэгт нь ач тус болохгүй байж мэдэх ч гэлээ, үе үе коридорт таарахдаа түүнийг зогсоож, юм ярилцаж, гялс хүнд хэцүү үгний сорил өгчих нь хөгжилтэй биш гэж үү? Өөр өөр онцлог чадвартай, ажлаасаа гадна онцлог зүйлийг хийж чаддаг хүмүүс компанийг баяжуулж байдаг хэмээн Жефф Безос хэлдэг.

Эх сурвалж: CNBC.com, Том Попомаронис.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.