Монгол улсын батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд
· Дэслэгч
· Ахлах дэслэгч
· Ахмад
· Хошууч
· Дэд хурандаа
· Хурандаа
· Бригадын генерал- 188
· Хошууч генерал
· Дэслэгч Генерал
· Хурандаа генерал
· Генерал цол авах боломжтойгоор алба хааж байгаа.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас Монгол генералын өдөрт зориулан генерал цолтонд “Монгол генерал” бөгж 100 ширхэгийг захиалан хийлгэхээр болжээ..
Улмаар уг ажилдаа зориулан 27 сая төгрөг төсөвлөжээ
Уг бөгж нь Монгол улсын соёмбыг товойлгон дүрсэлсэн. 1.5 см-аас багагүй дугуй тольтой, толины хүрээнд Монгол, англи хэлээр “Монгол генерал” гэсэн бичвэрийг товойлгон бичиж, бичиглэлийг товгор таван хошуугаар тусгаарласан. Мөн толь, толины хүрээг алтаар бүрсэн байх ба бөгжний баруун, зүүн талд бүх цэргийн хар сүлдийг товойлгон дүрсэлсэн байна. Бөгж нь найман граммаас багагүй жинтэй, 925 сорьцтой цалин цагаан мөнгөөр хийгдсэн ажээ.
Энэхүү дурсгалын бөгжийг Зэвсэгт хүчний жанжин штабын захиалгаар Батлан хамгаалах яамны харъяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл 27 000 000 төгрөгөөр гардан гүйцэтгэхээр болжээ. Харин Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Турк улсад 21 000 000 төгрөгөөр хийлгэжээ.
Өөрөөр хэлбэл бөгж хийлгэх ажлаас Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ЗУРГААН САЯ төгрөгийн ашиг унагасан байгаа юм.
Батлан хамгаалах салбарт 190 орчим БРИГАДЫН ГЕНЕРАЛ цолтон бий. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд цэргийн дээд цолтой амьд сэрүүн байгаа 96 генерал бий. Тэдгээр генерал цолтнуудад энэхүү дурсгалын бөгжийг өгсөн байна.
Асуудлын гол нь энэхүү дурсгалын бөгжтэй төстэй бөгжийг цагдаагийнхан нэг бүрийг нь 64000 төгрөгөөр хийлгэсэн. Харин батлан хамгаалах салбарынхны дурсгалын бөгж нь ДӨРӨВ дахин үнэтэй байгаа нь хачирхалтай. Тодруулбал, ЦЕГ энэ оны зургадугаар сард бөгжний нэг бүрий үнэ 64 мянга гаруй төгрөгийн өртөгтэй, нийт 791 ширхэг “Дурсгалын бөгж”-ийг Эрдэм гоёл ХХК-иас худалдан авч нийт 50 сая төгрөг болсон байгаа юм. Харин Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл 100 бөгжийг дөрөв дахин үнэтэйгээр хийлгэсэн байна. Жин, хийцээрээ бараг ижил байхад ямар бөгж нь 64 000 төгрөг болж, ямар бөгж нь 270 000 төгрөгөөр гараад байгаа нь сонин.
Энэ бол Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төсвийн мөнгийг шамшигдуулж байна гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.
Бид энэхүү мэдээллийн талаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон бусад албан эх сурвалжаас тодруулан эргэж мэдээлэх болно.
Т.Энхриймаа