Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Шударга дүрт Б.Пүрэвдорж хамаарал бүхий компаниа хэрхэн нуусан бэ?
Папарацци

Шударга дүрт Б.Пүрэвдорж хамаарал бүхий компаниа хэрхэн нуусан бэ?

coolНийтэлсэн: cool11/06/2020Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хуулиндаа тендерийг ил тод явуулах ёстой гэж заасан ч хамаатан садан, эхнэр хүүхэд гээд хамаарал бүхий этгээддээ тендер авч өгдөг төрийн өндөр албан тушаалтнуудын увайгүй үйлдэл үргэлжилсээр байна.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан хэрхэн тендер авсан баримтыг хүргэж байна.

Гишүүн Б.Пүрэвдорж 2014 онд Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед түүний хамаарал бүхий “Жинст Транс” ХХК “Мал хамгаалах сан”-гаас 1,3 тэрбумын зээл авчээ.

Жинст транс ХХК Б.Пүрэвдоржтой ямар хамааралтай вэ?

“Жинтс транс” компани 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд байгуулагдсан. Анх байгуулагдахдаа Амгалангийн Цогт-Очир гэх нэг хувьцаа эзэмшигчтэй, Ившингийн Идэрбат гэх гүйцэтгэх захиралтайгаар байгуулагдаж байжээ.

Амгалангийн Цогт-Очир гэж хэн бэ?

1970 онд төрсөн. УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийн төрсөн эгч Бөхчулууны Бурмаагийн нөхөр юм.

Ившингийн Идэрбат гэж хэн бэ?

“Жинст Транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон тэрбээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн эхнэр, гаалийн байцаагч ажилтай Д.Хулангийн төрсөн дүү юм.

Д.Хулангийн төрсөн аав өнгөрсний өнгөрсний дараа ээж Ившин нь И.Идэрбатыг төрүүлсэн учраас Б.Пүрэвдоржийн эхнэр Д.Хулангийн төрсөн дүү Идэрбат нь ээж Ившингээр овогложээ. Тиймээс өөр овогтой хүн өөрийнх нь хамаарал бүхий гэж харагдахгүй хэмээн тооцсон байж болох юм. “Жинтс транс” ХХК нь Б.Пүрэвдоржийн эгчийн нөхөр болон түүний эхнэрийн дүүгийн нэр дээр байгуулагдаж байсан бөгөөд байгуулагдсан жилдээ өндөр дүнтэй тендер авч чадсан нь Б.Пүрэвдоржийн нөлөө орсон гэж хардаж болохоор байгаа юм.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдож, “Мал хамгаалах сан”-гийн зээлийн ард улс төрчид байгаа гэсэн сенсааци газар авч, улс төрчид нэр төрөө цэвэрхэн авч үлдэхийн тулд хамаарал бүхий байдлаа нууцалж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч ийм жишгийг тойроогүй гэж харагдаж байна. Учир нь Амгалангийн Цогт-Очирын хувьцаа эзэмшилийг, И.Идэрбатын гүйцэтгэх захирлын бүртгэлийг хасуулсан байна. 2019 оны 02 сарын 25-нд буюу Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин сан, Мал хамгаалах сангаас улс төрчид, гишүүд зээл авсан гэдэг нь ил болж,  ард нь хэн байгааг хайж байх үед нь Баатарсүрэнгийн Төрмөнхийг “Жинст транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.

Тэгвэл Баатарсүрэнгийн Төрмөнх гэж хэн бэ?

Б.Төрмөнх нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн эхнэрийн үеэл юм.  Тодруулбал, Б.Пүрэвдоржийн эхнэр Д.Хулангийн ээж Ившингийн төрсөн эгчийнх нь хүү нь Б.Төрмөнх  юм байна.

Ийнхүү бүртгэл дээр нэр өөрчилсөн ч “Жинст транс” ХХК нь өнөөдрийг хүртэл анх бүртгэгдсэн хаяг буюу Б.Пүрэвдоржийн эгчийн гэрийн хаяг дээр  хэвээр байгаа бөгөөд мөн холбоо барих хаяг, утас нь ч Ившингийн Идэрбатынх хэвээр байна.  Зөвхөн удирдлага гэсэн нэр нь Б.Төрмөнхийн нэрээр өнгөлөн далдлалт хийж, цаад эзэн нь Б.Пүрэвдорж гишүүн энэ бүхний ард шударга дүр эсгэн нуугдаж байгаагаар харагдаж байна.

Б.Төрмөнх 2016 он хүртэл Дархан- Уул аймгийн “Улаанбаатар гурил” копмани, Хятадын хөрөнгө оруулалттай ХУНЮЭН СИНХАН компанид эхнэрийн хамтаар 500-600 мянган төгрөгийн цалинтай ажил хийж иржээ.  Харин 2017 оноос УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон түүний хадам ах дүүгийн гар хөлийн үзүүрт зарагдаж эхэлсэн гэх.

2019 оны 02 сарын 25-нд “Жинст Транс” компанийн 100 хувь хувьцааг эзэмшиж эхэлсэн Б.Төрмөнх компаниасаа цалингийн цэсээр цалин авсан бүртгэл Нийгмийн дааатгалын шимтгэл төлөгдсөн бүртгэл байхгүй атал огт хамааралгүй болсон  Ившингийн Идэрбат “Жинст Транс” ХХК-ийн ажлыг явуулж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн баримт ч бий.

Баримтыг сөхөж үзвэл тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий   “Жинст транс” ХХК 2017 онд Мал хамгаалах сангаас 1,3 тэрбум төгрөгийн зээлийг авч, зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас шүүхэд “Жинт транс” ХХК-ийн шүүхэд хариуцагчаар татагдсан баримтад:

– “Цемент шохой” ХК-д учруулсан 221 сая төгрөгийн хохирол барагдуулах
– Мал хамгаалах сангаас 1,3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авч зориулалтын бус зарцуулж, мөнгө угаасан, хохирол барагдуулах,
– Ананда-Иого ХХК-ийн эзэмшил газарт хууль бусаар халдаж үйл ажиллагаа явуулж байгаа тул газар чөлөөлүүлэх зэрэг үндэслэлээр тус компани шүүхэд татагдаж байжээ.

Эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалаа ашиглаж УИХ-ын гишүүн байхдаа “Мал хамгаалах сан”-гаас эхнэрийнхээ дүүгийн компанид 1,3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авч өгсөн байх магадлалтай.

Өөрийнх нь хамаарал бүхий компани ийнхүү асуудалд орооцолдож, шүүхэд хариуцагчаар татагдаж явахад Б.Пүрэвдорж гишүүн шударга үнэний дүүр эсгэн, УИХ-ын чуулганы танхимаас бусдыг загнаж, чанга дуугарч яваа нь масст таалагдах “өнгөлөн далдалт” байж болох юм.

Шударга дүрт Б.Пүрэвдорж гишүүний хамаарал бүхий “Жинст транс” ХХК-ийн асуудал цааш хөвөрнө…

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.