Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ш.Гүрбазар: МҮОНРТ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм
Папарацци

Ш.Гүрбазар: МҮОНРТ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн /МҮОНРТ/ уран бүтээлч, сэтгүүлчид байгууллагад нь олон жил бугшсан асуудлыг илчилж буйгаа  /2020.11.06/ мэдэгдэв. Тэд байгууллагынхаа шилэн данснаас олж авсан баримтуудад үндэслэн Гүйцэтгэх удирдлага, Үндэсний зөвлөлийг огцруулахыг шаардаж байгаа юм. Гэхдээ зөвхөн удирдлагуудыг огцруулснаар эл асуудал шийдэгдэхгүй тул Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын их хуралд өргөн барьж, хэлэлцэх шаардлагатай гэдгийг онцлов.

МҮОНТ ЯЛСАН НАМЫН ДУУ ХООЛОЙ, НАМ ЗАСГИЙН ГАР ХӨЛ БАЙЖ ИРСЭН. ОДОО ХАНГАЛТТАЙ

МУСГЗ Ш.ГҮРБАЗАР:

-Монголын үндэсний олон нийтийн радио телевизид 40 жил ажилласан. Хэдийгээр сүүлийн дөрвөн жил чөлөөт уран бүтээлчээрээ ажиллаж байгаа ч цаг үргэлж байгууллагадаа санаа зовсоор ирлээ. Өнөөдрийн яригдаж буй Үндэсний зөвлөлийг огцруулах асуудалд дуугарахаас өөр замгүй. Заавал ярих ёстой асуудал мөн. МҮОНТ хэдий хүртэл нам засгийн гар хөл болж явах юм. Үүний дарамт, шахалтыг биеэрээ мэдэрч, мэдэж явсан хүн нь би. “Та хариулахгүй байж болно” нэвтрүүлгээрээ нам, засгийн дарга нарт загнуулж, дарамтлуулж явлаа. Зарим үед урьсан зочноосоо болж ажлаасаа хөөгдөх дээрээ хүртэл тулж байсан үе бий. Нэвтрүүлэгт оролцох зочдыг дарга нар мэдэх ёстой мэт хандлага байсан. Үүнээс ч өмнө Монгол Улс

Ардчилсан нийгмийн тогтолцоо руу шилжих тэр хэцүү цаг үед хэвлэл мэдээллийн ууган байгууллага болох МҮОНРТ-д дарамт шахалт ирж байсан үе бий. Гэхдээ бид язгуур эрх ашгийнхаа төлөө бууж өгөөгүй, энэ хүртэл ирсэн юм. Үүргээ ч сайн гүйцэтгэсэн. Цаашид Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гурван сая иргэнийхээ өмнөөс дуугарах үе ирвэл яах вэ. Одоогийн нөхцөл байдлыг нь харахад иргэдийнхээ өмнөөс, тусгаар тогтнолынхоо төлөө дуугарч чадахгүй нь.

Хэрэв эрх баригч нам буруу зүйл хийж байвал яах юм. МҮОНТ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм. Тэгвэл ард түмэн яагаад татвар хураамж өгдөг вэ гэхээр хэрэгтэй цагт, хэрэгтэй үед, хэрэгтэй мэдээллийг өгч байгаарай гэж ард түмэн биднийг санхүүжүүлдэг. Иймд, МҮОНТ-д анхаарал хандуулах ёстой, Олон нийтийн радио телевизийн тухай хуульд шинэлчлэлт хийх шаардлагатай. Тиймээс энэ асуудалд УИХ, Байнгын хороо онцгой анхаарч асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэлээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.