Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

    07/04/2025

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ШӨХТГ-ын улсын байцаагч Орхон аймагт ажилаллаа
Мэдээ

ШӨХТГ-ын улсын байцаагч Орхон аймагт ажилаллаа

coolBy cool11/06/2020Updated:11/09/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ШӨХТГ-ын Улсын байцаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газар, МХЕГ, Мал эмнэлгийн газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Ингэхдээ манай аймагт үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх газар, зах худалдааны төвүүд, супермаркетууд болон “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-уудад хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал болон зарим асуудлын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.
Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж буюу ломбардуудаас стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж гараагүй байна. Тухайлбал стандартад заасан баталгаат жин хэмжүүрээр иргэдэд үйлчлээгүй, иргэдийн эд хөрөнгийг хадгалах найдвартай байр сав байхгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг, алдангийн хэмжээг нэмэгдүүлж алдангийг буруу тооцоолж гэрээнд тусгадаг зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ. Орхон аймгийн хэмжээнд 96 ломбард бүртгэлтэй байдаг хэдий ч эдгээрээс 50 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна.
Зах худалдааны төвүүдэд хийгдсэн хяналт шалгалтаар зарагдсан барааг буцаахгүй гэсэн зөрчил хамгийн их гардаг байна. Гэтэл ийм хуулийн зүйл заалт Монгол Улсын ямар ч хуулинд байхгүй гэдгийг улсын байцаагч хэлж байна.
Эдгээр байгууллагуудад улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлжээ. Шаардлагыг биелүүлж ажиллаагүй, зөрчил дутагдлаа арилгаагүй давтан гаргасан тохиолдолд хуульд заасан арга хэмжээг авахыг анхааруулж байсан юм. Хуулийн хүрээнд торгуулийн хэмжээ таван саяас /5,000,000/ эхэлдэг ажээ.
Төрийн болон төрийн бус үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд холбогдох хууль тогтоомжоо судалж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. Нөгөө талаас иргэд дан ганц эрхээ ярих бус иргэн хүний хувьд, хэрэглэгч хүний хувьд ямар үүрэгтэй вэ гэдгээ мэддэг, түүнийгээ хэрэгжүүлдэг байхыг санууллаа. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажилд анхаарч ажиллахыг бүхий л аж ахуйн нэгжүүдэд уриалж байсан юм.

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.