БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүний мэндэлсэн өдөрт зориулан Ц.ЖАМБАЛСҮРЭН-ийн Ю.ЦЭДЭНБАЛ БА ЛУУ ЖИЛ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ю.ЦЭДЭНБАЛ БА ЛУУ ЖИЛ
Түүх зарим талаар тайлагдашгүй оньсого ажээ. Төрсөн жилийн төөрөг гэж монголчууд эртнээс хэлэлцэн ярьж ирсэн нь түүх судлалтай ихээхэн холбогдолтой байсан, одоо ч олон хүний сонирхлыг татсаар байна. Хүчит лууг тэнгэрийн амьтан гэж азийнхан бэлгэшээн ярьдгийг бид мэднэ. Гэтэл тэнгэрийн их элч луу нэртэй жил нь зарим түүхэн хүмүүсийн амьдрал, тэмцэл, үйл ажиллагаанд санаанд оромгүй нөлөө үзүүлж байсныг тайлбарлахад хэцүү юм. Мөнх тэнгэрийн хүч хүмүүст илч гэрлээ өгч дэмждэг нь үнэн ажээ. Монголын нам, төр, засгийг 44 жил тасралтгүй удирдсан Ю.Цэдэнбалын амьдрал тэмцлийн хамгийн гол үйл явдлууд зөвхөн луу жилд л болж байсан нь судлаачдын анхаарлыг их татдаг.
1916 оны луу жил. Ю.Цэдэнбал одоогийн Увс аймгийн Давст сумын Хандгайтын Цагаан бураад мэндэлжээ. Юмжаа, Заяа нар хүүтэй болсны дараахан нэгэн мэргэн ламтан ирж: “Танай гэрийн тооноор таван өнгийн солонго татаж байхыг үзээд би ном айлдав. Танайд тэнгэрийн заяат хүү мэндэлжээ… Хүү чинь хар нялхаараа гэрээс гарч алс хол одох юм байна… Их эрдэм ном сурч явсаар байгаад аяндаа л Монгол Улсын эзэн хааны суудалд суух юм байна даа” гэж айлджээ.
1928 оны луу жил. Ю.Цэдэнбал суралцахын хажуугаар авьяас чад вараараа шилэгдэн аймгийн яам, Эвлэлийн хороо, бусад газруудад тал бичээчээр ажиллаж, 12 наснаасаа эх орныхоо хөгжлийн тө лөөх хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Олсон мөнгөөрөө тэр үеийн сурагчдын мөрөөдөл, боловсролтой хүний нэрийн хуудас хэмээгддэг байсан бийр, янтай худалдан авсан нь эрдэм ном, гэгээрлийн замаар явах нэг ёсны баталгаа нь болжээ.
1940 оны луу жил. Гадаадад 10 жил эрдэм номын мөр хөөсөн анхны дээд боловсролтой эдийн засагч залууг тэр үеийн Монголын удирдлага, намын олон нийт анхаарч, багш, орлогч сайд, сайдын ажилд тавьж туршин танилцаад, эрх баригч МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосноор Ю.Цэдэнбал удирдлагын тэргүүн эгнээнд гарч иржээ.
1952 оны луу жил. Энэ оны цагаан сарын битүүний өдөр Маршал Х.Чойбалсан таалал төгсч, тавдугаар сарын 27-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 36 дугаар зарлигаар Ю.Цэдэнбал БНМАУ-ын Ерөнхий сайдаар томилогдсоноор Монголын I удирдагч болжээ. Энэ ондоо ЗХУ, БНХАУ-д айлчлал хийж, Сталин, Мао Зэдун нартай уулзаж, хөрш орнуудын харилцааг шинэ шатанд гаргажээ.
1964 оны луу жил. Энэ оны аравдугаар сард Ю.Цэдэнбалын хамгийн дотны нөхөр Л.И.Брежнев ЗХУ-ын дээд удирдагч болсон нь тухайн үеийн Монголын удирдагчийн байр суурийг бэхжүүлжээ. Ю.Цэдэнбалын удирдлагын жилүүд дэх сөрөг хүчний хамгийн том хуйвалдаан 12 сард гарсныг НТХ-ны бүгд хурал буруушааж, Ю.Цэдэнбалын команд ялалт байгуулжээ.
1976 оны луу жил. Бүтээн бай гуулалтын оргил үе байв. Ю.Цэдэнбал НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдож, Сүхбаатарын одон, Лениний одон, Дэлхийн энх тайвны алтан медаль бараг нэгэн зэрэг хүртсэн нь сонирхолтой үйл явдал байв. Энэ оны есдүгээр сарын 27-нд Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын цээж баримал хөшөөг төрсөн нутагУлаангом хотод босгожээ.
1988 оны луу жил. Хуйвалдаанаар ажлаас өөрчлөгдөж Москвад амьдарч байсан Ю.Цэдэнбалын олон жилийн хүсэл мөрөөдөл нь биелж, эх орондоо баяр дүүрэн иржээ. Нутгийн агаараар цээж дүүрэн амьсгалж, төрөлх хотынхоо гудамжаар эхнэрээ сугадан алхаж, ах дүү, ач гуч нартайгаа хөөрөлдөн хүүрнэж, 40 жил амьдарсан голомтондоо гал асааж, тарьж ургуулсан цэцэрлэгтээ зугаалж, Богд уулаа бишрэн харж, Туул голынхоо хөвөөнд очсоноо амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийн нэг гэж Ю.Цэдэнбал дурсчээ. Эх орондоо үргэлжлэн амьдрах, ард түмэнтэйгээ уулзах, бас төрсөн нутагтаа очих хүсэлтийг нь эрх баригчид харин зөвшөөрөөгүй, нэг сар болгоод л буцаажээ. Дахин заавал ирнэ гэж эхнэртээ ярьж байсан боловч энэ хүсэл нь биелээгүй юм.
2000 оны луу жил. Ю.Цэдэнбалын намын гишүүнийг нь /1997 онд/ сэргээж, Ерөнхийлөгч Н.Багабанди “Ю.Цэдэнбалд олгосон цолуудыг хасах тухай” АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны хууль бус зарлигийг /1997.10.31/ хүчингүй болгосны дараа МАХН УИХ-ын сонгуульд 94 хувийн ялалт байгуулжээ. Хүү Ц.Зориг нь Монголын иргэний харъяаллаа сэргээж, олон жил зөрчигдсөн эрхээ эдэлж, сонгуульд оролцсон нь содон үйл явдал байв. “Эрэл” сургууль Ю.Цэдэнбалын нэрэмжит болж, нийслэлд анхны Ю.Цэдэнбалын хөшөө тэнд сүндэрлэжээ.
2012 оны луу жил. Эх орон, төрсөн нутаг нь, төрүүлж өсгөсөн ард түмэн нь Ю.Цэдэнбалд хам гийн үнэтэй, эрхэм зүйл нь байжээ. Энэ онд төрсөн нутгийнх нь хүү Төрийн зар гач-Үндсэн хуулийн Цэцийн дарга болов. Сумын нь бөх Улсын баяр наадамд түрүүлж, Үндсэн хуулийн баярт зориулсан барилдаанд манлайлж, Мон голын хамгийн алдартай хүчтэн болов. Ю.Цэдэнбалын 22 жил суусан Ерөнхий сайдын сэн тийд Улаангомын хүү өргөмжлөгдөн, Увс нутгаас төрсөн хуучин цагийн төрийн зүтгэлтнүүдийн үйлсийг залгамжлах болов. Эх орны хөгжлийн хамгийн чухал салбар Боловсрол, Эрчим хүчний яамыг нутгийнх нь хөвгүүд толгойлон ажиллаж, ямагт “улаанаараа” дуудуулдаг Цэдэнбалын нутгийнхан орон нутгийн сонгуульд анх удаа ардчилал, шинэчлэлийн бодлогыг тууштай дэмжжээ. Монголын удирдагчид чухамдаа энэ луу жилд Ю.Цэдэнбалын амьдарч байсан байшинд гэр музейг нь байгуулахад сэтгэл гаргаж магад гэсэн итгэлийг Монголын ард түмэн тээж явна.