Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Английн жүжигчин Роберт Паттинсон дэлгэцийн урлагтаа албан ёсоор эргэн ирлээ
Папарацци

Английн жүжигчин Роберт Паттинсон дэлгэцийн урлагтаа албан ёсоор эргэн ирлээ

coolBy cool11/14/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Английн жүжигчин Роберт Паттинсон дэлгэцийн урлагтаа албан ёсоор эргэн ирснээ нэр хүндтэйгээр зарлан тунхаглаж байна. Залуу охидыг соронз мэт татаж байсан Twilight-ын цуврал дууссанаас хойш Роберт Паттинсон өндөр зардалтай том студийн кинонуудаас татгалзаж, илүү жижиг студийн бүтээлүүдэд хаа нэг тоглох болсон юм.

Энэ нь 2012 онд олноо ил болсон найз бүсгүй Кристин Стюартын араар тавилттай ч холбоотой байж мэднэ. Ямартай ч, нилээд хэдэн жилийн хугацаанд дорвитой томоохон бүтээлд тоглоогүй Паттинсоны нэр Холливудын ертөнцөд мартагдах тал руугаа шилжсэн нь үнэн.
Тэгвэл 2019 оноос эхлэн Роберт Паттинсон кино карьерын эргэн ирэлтийг хийж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Холливудын хэд хэдэн томоохон бүтээлд тоглосноос гадна, 2021 онд түүний гол дүрийг нь бүтээсэн The Batman нээлтээ хийхээр үзэгчдэд хүлээлт үүсгээд байна. Роберт Паттинсон киноны саналд дарагдах болсныг 2019 онд дэлгэцнээ тавигдсан “The Lighthouse”, “The King”, “Waiting For The Barbarians”, 2020 онд гарсан “Tenet”, “The Devil All the Time”, 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн ч, Ковид 19-ын улмаас 2022 оны 3 дугаар сар болж хойшлоод буй “The Batman” зэргээс харж болно. Ийнхүү Английн шилдэг жүжигчин Роберт Паттинсон дэлгэцийн томчуудын нэг гэдгээ нотлон харуулж, сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 7 томоохон кинонд гол болон голлох чиглэлийн туслах дүрүүдийг бүтээгээд байна.

Хувийн амьдралын тал дээр ч ихээхэн бүтэмжтэй байгаа бөгөөд Британий супермодель Сүки Вотерхаустай 2018 оноос хойш үерхэж, одоо хамтдаа Лондонд амьдардаг. Дашрамд хэлэхэд хэрэв та бүхэн сүүлийн үеийн кинонуудаас нь үзэхийг хүсвэл “The King”, “The Devil All the Time” хоёр нь Netflix-т, “Waiting For the Barbarians” нь Юнивижны кино санд байсан шүү.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

дэлхийд
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.