Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Шарк Д.Энхтүвшин мисс гэргийдээ гэнэтийн бэлэг барив
Папарацци

Шарк Д.Энхтүвшин мисс гэргийдээ гэнэтийн бэлэг барив

coolНийтэлсэн: cool11/20/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

М Си Эс группын Дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшин эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ. Энэ тухай түүний гэргий Ц.Нямаа “Баярлалаа гэнэтийн байлаа. Доор таньд цэцэг үлдээсэн гэхээр нь гараад авсан чинь ийм гоё шинэхэн сарнайн баглаа. Энэ хэцүү үед ховрын юм байлаа” гэжээ.


Шарк Д.Энхтүвшингийн гэргий Ц.Нямаа тэр бүр олны өмнө гараад байдаггүй нууцлаг бүсгүй. Тэрбээр миссийн титэм хүртэл хүртэж явсан 90-ээд оны үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг билээ.
Хосууд хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаардаг бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогоос хоёр жилийн өмнө би Сингапурт амьдарч байлаа. Тэр үед манай хүүхдүүд тэндэхийн сургуульд суралцсан юм. Тэнд бол хүүхдэд пифагорын теором заахаас илүүтэй хүүхэд яаж өөрөө өөрийгөө олж, хүн болж төлөвшихийг зааж сургаж байсан. Манай боловсролын систем энэ талаараа бусад улсаас дутуу.


Сингапурт нэг улиралд нь хүүхдээр дизайныг зохиолгоод хувцас хийлгэж байна. Нөгөө улиралд нь байшин барих ухаан зааж байна. Спортын хувьд нэг сар нь бейсбол тоглуулж байхад нөгөө сард нь газрын теннис тоглуулж байх жишээтэй. Гэтэл манайд бүх хүүхдийг хайрцаглаж байгаа юм шиг яг ижилхэн зүйл сургах гэж хүчээр оролддог. Гэтэл хүүхэд бүрийн өгөгдөл, сонирхол, хөгжих түвшин өөр шүү дээ. Бүгдээрээ ижилхэн сэтгэж, ижилхэн зүйл хийнэ гэж байхгүй. Нэг жишээ хэлэхэд найзын маань эхнэр дугуйлан ажиллуулдаг. Улсын сургуулийн нэг ангийн хүүхдүүд ирээд зураг зурах даалгаварыг биелүүлэхдээ тавуулаа яг адилхан зураг зурсан гэж байгаа юм.


Дээд боловсролын тухайд, би өөрөө их сургуульд оюутан байсан. Гэвч яг амьдрал дээр гараад ирэхээр их сургуульд заасан зүйлүүдийн ихэнх нь хэрэг болдоггүй юм. Уг нь бол хүнд амьдрал дээр яг хэрэг болох тэр ур чадварыг нь их сургуульд эзэмшүүлдэг баймаар.

Тухайн зүйлийг өөр өнцгөөс харах болон өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж ойлгуулах чадвар, багийн ажиллагааны тактик, урт хугацааны зорилгодоо хэрхэн тууштай байж хүрэх тэвчээр, аливаад бүтээлчээр шүүмжлэлтэй хандах дадал зэргийг шинжлэх ухаанчаар, ул суурьтай эзэмшүүлэх ёстой санагддаг” хэмээн онцолжээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.