1.Хуушуур, шорлог, хорхог гээд махан хоолоо хачирлаад идээрэй. Кимчи биш тул бэлтгээд олон хонуулж даралгүй шинэхнээр нь хийж идвэл тохиромжтой.
Өргөст хэмхээ дурын хэлбэрээр хэрчээрэй. /1 урт өргөст хэмх/
Тал сонгиноо хэт нимгэн биш дунд зэрэгийн зузаантай хэрчинэ.
Нэг урт ногоон сонгино
Сармисаа жижиглээд өргөст хэмх, сонгино дээрээ нэмнэ.
Дээр нь соё соус 2 халбага
Гучүгарү 2 халбага
Гүнжидийн тос 2 халбага.
гүнжидийн үр 1 халбага
Элсэн чихэр 1 халбага
Ингээд бүх орцоо сайтар хольж хутгаад бэлэн болно.
Өөрийн амталгаанд тааруулж гучүгарүгаа нэмж хасч болно шүү.