Монголчуудын эртнээс нааш сая төрсөн хүүхдийн эх,эцгээс <<Буга намнаачин уу?Булга зүйгээчин үү?>> гэж асуудаг нь эрэгтэй хүүхэд үү, эмэгтэй хүүхэд үү гэсэн утга юм.Булга нь Алтай, Хангай, Хэнтийн хүн амьтангүй зэлүүд нутгийн ойд дархи, босоо модны хөндий, үндэс хожуулын доторх зай, хад асганы нүх, хонгилд орогнон амьдарна.
Үнэрлэх сонсохдоо сайн,хад модонд харайж дүүлэхдээ чадмаг учир дайснаас хурдан зайлж чадна.
Булганы эрийг эрхэс, эмийг эвшхэс гэнэ.Эрхэс нь эвшхэсээс арай том.Манай орны булганы үс нь нутаг нутагт харилцан адилгүй. Хэнтийн булга ихэвчлэн хар, хар хүрэн, халтар хүрэн зүстэй байдаг. Булганы сор үс мөнгөлөг цагаан, хар, ноолуур нь голдуу хөхөвтөр саарал, заримдаа шаргалдуу өнгөтэй, зуны улиралд сор нь тачиргиж ноолуур нь багасна. Холимог идэшт энэ амьтны хамгийн тохиромжтой байршдаг газар нь төрөл бүрийн жижиг мэрэгчид, хэрэм болон хур, сойр шувуу ихтэй хушин ой юм. Өдөр үүрэндээ унтаж ихэвчлэн өглөө үдшийн бүрэнхий,шөнийн цагаар идшинд гарна
. Булганы үс Х сарын эцэс Xl сарын эхээр гүйцнэ. Булга өвлийн цагт сахлаг,гялалзсан урт үстэй байна. Олонхи үслэг ангийн адил гуравдахь жилээс эхлэн lV сарын эцэс,V сарын эхээр 1-2 зулзага төрүүлнэ.Булга бол агнуурын үнэт үслэг ан юм. Жилд хоёр удаа гуужиж хавар lll-V сар, намар X-Xl сард үс хөрс нь гүйцдэг. Энэ чухал анг манай улс дархан цаазтай болгосон юм.
Эдүгээ Улаанбаатар хотын ойролцоох Төрхурахын үслэг ангийн аж ахуйд булгыг өсгөн үржүүлж байна.