Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Эгчийн нэрний ард дүүгийн нэр, дүүгийн нэрний ард эгчийн нэр…
Папарацци

Эгчийн нэрний ард дүүгийн нэр, дүүгийн нэрний ард эгчийн нэр…

coolНийтэлсэн: cool11/28/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эгч дүүсийн холбоог энд магтан бахдах гэсэн юм.

Үзэж амжаагүй бэдэрч яваа амьдралыг урдуур орж үзчихээд, алдвал алдаад, оновол онолоо гээд сургааль айлдаж судас баздаг би нэг эгчтэй хүн.

Насны зөрүүгээр хааяа дээрэлхдэг ч найз нөхөр шиг байдаг тэр эмэгтэй хааяа надаас дэндүү дүү юм шиг аяглана.

Би чамаас илүү хэдэн жил амьдарлаа гэж ирээд хааяа “томорно”

Хэлэх үг нь хутга шиг үзүүртэй тэгснээ бас чихэр шиг амттайг нь яаана. Гомдоод тангарга тасармаар тэгснээ хөтлөөд нэг хөнжилдөө унтмаар янз янз.

Царай зүс нь тийм ч адилгүй тэгэхдээ ухаан санаа нь ижилхэн.

Нэг эцгээс үүсэн, нэг эхийн хэвлийд бүрэлдэн мэндэлсэн болохоор бодол сэтгэл нь зөрөлдөхгүй яг таарна.

Нүднээс минь аливааг уншина.

Гэнэт гэнэт зүв зүгээр байхад зүгээр үү? Гэж асууна янзын.

Тоглоом нь шоглоом болно, хааяа игдүү нь хүрэхээрээ хөхөртөл хазна, чимхэнэ, хийстэл түлхэнэ.

Эгчтэй байх сайхаан.

Ханьтай гэж жигтэйхэн.

Сэтгэлийн нууцаа уудлаад өөрийнх нь нууцтай нийлүүлчихсэн байхад ам алдаж араас хутгална гэж лав байхгүй.

Намайг охин төрөхөд их баярласан гэсэн.
Ханьтай боллоо гээд.

Би ч дэндүү ханьтайлдаа.

Тэр яахав, хааяа хөтлөлцөөд гадуур зугаалах, хамт оройг өнгөрүүлэх, хэнгэнэтэл сайхан гуниглах, хөгжилдөж “алалцах” тэр эмэгтэй миний амьдралыг өдий зэрэгт хүргэжээ.

Өмсөж үзээгүй хувцас, барьж үзээгүй утас, идэж үзээгүй амттан бараг л байхгүй. Бүгдийг нь надад зориулж өсгөжээ.

Гадуур хамт явахад найзууд шиг харагддаг болчихдог үе нэг л өдөр ирчихдэг юм байналээ.

Ямар ч тохиолдолд дүүгээ гэдэг эгчтэй байх дэндүү сайхан.

Бага байхад эгчдээ дагуул болж мөн ч их төвөг болж байсандаа.

Хаачих гэж байнаа? Би хамт явнаа.
Би явнаа.

Намайг аваад явлдаа гээд л явдагсан.
Одоо болсон би явлаа баяртай болчихсон.
Эсвэл гарах гэж байна хамт гарахуу гээд л…
Он жилүүд улиран оджээ.

Цаг хугацаа өнгөрөх бүрийд хүсэл тэмүүлэл улам дээшилж, энэ цаг үеийг хэрхэн нэгэндээ дэмтэй туулахыг хором бүрийд бодон сууна.

Эгчийн нэрний ард дүүгийн нэр, дүүгийн нэрний ард эгчийн нэр…

Хэн миний эгчийг хорон үг үйлдлээр чичилнэ, би тэр хүнээс хариуг нь авдаг.
Хүртэх ёстойгоо хүрт гэдэг шиг. Хайртай хүмүүсээ өмөөрч байхдаа ер нь өөрийгөө боддог хулчганадаг хүн лав үгүй бизээ.

Зовиурт сэтгэлийн тарчлааныг эгчийнхээ ганцхан үгээр үгүй хийж чадна.
Тэр нь их энгийн хэрнээ хүчтэй үг, “битгий санаа зовоо” энэ үгийг нь сонсоод шууд асуудлаа хаячихаж байгаа юм чинь.

Хорвоод хослон алхах

Хамтдаа энэхэн замбуулинг туулах

Хонгорхон ганцхан эгчдээ

Ховорхон нэг уянгалахыг минь болгоо.

Хэлэх үг зорих үйл барагдашгүй Хүмүүний их хөрстөд

Хүний дээд заяанд ханилан мэндэлсэн

Эрднийн ганцхан оч

Эгч тандаа мөргөмүй…

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.