Дуучин Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа “Өглөөний мэнд ах дүүсээ.Ард олны минь аж амьдралд хөл хорио цээр дахин цааш сунгагдах бол улам бүр хүнд хэцүү болох нь тодорхой болж байна.
Манай засгийн газар өрийн дарамтнаас гарах гэж бишгүйдээ их чармайсан гэдгийг иргэд мэдэж байгаа. Гэвч цар тахал дэгдэж буй одоогийн хэцүү цаг үед ажил олгогч жижиг дунд үйлдвэрлэгчдээс эхлээд аж ахуйн нэгжүүд болон төсвийн цалингаараа өдөр өдрийг холбож байдаг хөдөлмөрчид , сэхээтнүүд маань ашиг орлогоггүй болж ажилгүйдлийн тоо нэн хурдацтайгаар ихсэх нь‼‼‼ татвар төлөгч хөдөлмөрчдийн амьдралын үнэ цэнийг халамжийн мөнгө болгон эргэлтгүй тараадгаас илүү том эрсдэлтэй байгааг эрх биш мань мэтээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдаж байна.
Ямар ч айлын аав боломж олдох мөчийг хүртэл хэн нэгнээс мөнгө зээлж гэр бүлээ авран хамгаалдаг амьдралын бичигдээгүй хууль , өнөөдрийн монгол улсын ерөнхийлөгчийн санаачилж байгаа өрх бүрт сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх саналтай төстэй бас дотно санагдаж байгааг хэлмээр байна аа.
Айдас түгшүүрийн дунд гэр бүлээ асран хамгаалсаар тартагтаа тулж өмөрсөн ард түмэнтэй улс байсан дорвол , алаг хорвоог бүтэн харах ирээдүйгээ гэдэс цатгалан хайрлаж , амар тайван айдасгүй сахилга баттай улсаа тэтгэх хүчтэй иргэдтэй төр байсан нь дээрээ гэж зон олныхоо өмнөөс ерөнхий сайддаа хэлмээр байна аа.
Монгол улсынхаа ерөнхийлөгчийн саналыг засгийн газар дэмжих боломж байгаа гэдэгт итгэж байна.
Сайхан цаг ирэх тэр үед , иргэддээ ээлтэй засгийн газар гэж шагшуулах уу , элгээр нь хэвтүүлж шороо үмхүүлсэн төрийн түшээд гэж шаналах уу гэдэг амьдрал хаалгыг чинь тогших л болно оо энэ цагийн эрхэм хүндэт УИХ-ын гишүүд ээ.
Айл бүрийн хаалганы ард алх хадуур барьсан эрлэгийн элч , алаг дэлхийг хүндрүүлсэн хүн төрлхөтнийг шигшихээр отон зогсож байна.Аймшигт түүний олз амьтан биш зөвхөн хүн төрлхтөн байгааг бүгд харж байна төр улс минь.
Иргэдээ хүчтэй амьдруулахыг хүсэж байна.
Тийм гэж байгаа бол Share хийцгээе.
Үгүй гэж байгаа бол орой босч ирээд устгана энэ урт постыг.Хайран шөнийн хөдөлмөр эр зориг.” хэмээжээ