Урлаг соёлынхон дунд удам дамжсан жүжигчид цөөнгүй. Сайн эцэг, эхийн нэрийг дуурсгаж өдгөө өндөрт өргөж яваа үе үеийн мундаг жүжигчид, уран бүтээлчдийн зургийг сонирхуулж байна.
Лоолийн Жамсранжав – Монгол Улсын Ардын жүжигчин. Охин Оюундарь – МУГЖ.

Нэрт жүжигчин Г.Дашхүү Хүү жүжигчин найруулагч Галбаяр

БНМАУ-ын Ардын Жүжигчин Аюурзанын Очирбат. Охин жүжигчин Оюун – СТА ИЛҮҮ САРТАЙ ЗУН киноны тэргэнцэртэй охины дүрийг бүтээсэн.

Цагааны Цэгмид – Монгол Улсын Ардын Жүжигчин. Хүү Ц. Төмөрбаатар – Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин. Хүү Ц. Төмөрхуяг Гавьяат жүжигчин.

Самбуугийн Сарантуяа – Монгол улсын ардын жүжигчин. Хүү Тамир жүжигчин, найруулагч СТА

Дэндэвийн Чимэд-Осор – Монгол Улсын Ардын жүжигчин. Хүү Баатар

Лувсанжамцын Цогзолмаа – Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин. Охин Намсрайн Сувд – БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ.

У. Батбаатар – Монгол Улсын гавъяат жүжигчин. Хүү Анхбаяр жүжигчин.

Бадамраагийн Магсаржав – Монгол улсын гавъяат жүжигчин. Хүү Наранмөнх жүжигчин

Ё. Цог – Монгол Улсын гавьяат жүжигчин. Хүү кино найруулагч, жүжигчин Ц. Хүсэлбаатар

Санжаагийн Өлзийхүү – Монгол улсын гавьяат жүжигчин. Охин Х. Баярмаа жүжигчин

Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч Т.Латиф Хүү алиалагч,жүжигчин Л.Нурбулан

Гомбын Равдан – Монгол Улсын Ардын жүжигчин. Хүү жүжигчин Р.Баттогтох СТА.

Чойнхорын Найдандорж – Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн. Хүү Ариунболд.

Д. Жагдаг – МУГЖ, уран уншлагын мастер. Охин UBS телевизийн хөтлөгч М.Энхтуяа

С.Сугар – Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн. Охин С.Болормаа СТА Хүү С.Болд-Эрдэнэ СТА

Монгол Улсын гавъяат жүжигчин Чимидцэрэнгийн Сүхээгийн хүү болох СТА С. Ариунбямба. Мундаг жүжигчин залуу шүү.

Түмэнгийн Намсрайжав – Монгол улсын гавьяат зүтгэлтэн. Хүү Монгол улсын гавьяат жүжигчин Н. Ариунболд Бооёо.

Аав Санжаагийн Бужгар – Монгол Улсын гавьяат жүжигчин. Ээж Ш.Дэлгэржаргал – Монгол Улсын гавьяат жүжигчин. Охин МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч СТА Б.Гантигмаа.

Улаанхүүгийн Осор – Монгол улсын гавъяат жүжигчин. Хүү Бат-Өлзий – Монгол улсын гавъяат жүжигчин

Л.Жанчивдорж – Монгол Улсын гавьяат жүжигчин. Хүү Найруулагч, жүжигчин Ж. Жамьяансүрэн


