Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ҮББХ-ны гишүүд “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” хк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Мэдээ

ҮББХ-ны гишүүд “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” хк-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрхэм админBy Эрхэм админ09/23/2020Updated:12/04/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
ҮББХ-НЫ ГИШҮҮД УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, тус байнгын хорооны гишүүн Т.Энхтүвшин, Т.Аубакир болон Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийлээ. УИХ-ын гишүүд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг тодорхой болгох, үйлдвэрийн салбарт шаардлагатай судалгаа, хөгжлийн ажлыг эрчимжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ төрлийг болгох зэрэг үйлдвэрийн  ирээдүйн чиг хандлагад чиглэсэн бодлогын дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах талаар санал дүгнэлтийн төсөл боловсруулах зорилгоор орон нутагт ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд уурхайн шөнийн ээлжийн үйл ажиллагаатай танилцсаны дараа гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн талаарх мэдээллийг өглөө. Компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд хувьцаа эзэмшлийн бүтцийн хувьд Төрийн эзэмшил ~85.2, Монгол Улсын 2.5 сая иргэн ~14.75, аж ахуйн нэгжүүд ~0.05 хувийг тус тус эзэмшиж байна. Шинээр хийгдэж буй JORC аргачлалын нөөцийн үнэлгээгээр өмнө нь тооцсон ордын нүүрсний геологийн нөөц болох 7.3 тэрбум тонн нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд нийт геологийн нөөцийн 75 хувийг коксжих нүүрс эзэлдэг. Үүсгэн байгуулагдсанаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ 2020 оны 7 сард олборлосон бөгөөд нийт 913 үндсэн 100 хувь монгол ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай товч танилцуулга хийлээ.

Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, охин хараат компаниуд үүсэн бий болж байгаатай холбоотойгоор холдинг компани болж өргөжих шаардлага үүссэн хийгээд 2016-2019 оны санхүүгийн үзүүлэлтүүдийн өссөн дүнг гишүүдэд өглөө. Компани үүсгэн байгуулагдсанаас хойших нийт нүүрс олборлолт 2020 оны 9 дүгээр сарын 01-ний байдлаар 66.5 сая тоннд хүрээд байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хориотой холбоотойгоор 4-6 дугаар саруудад борлуулалтын хэмжээ огцом буурсан ч Монгол, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх түр журмын үр нөлөө болон нүүрсний борлуулалтыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх тухай ТУЗ-аас баталсан удирдамжийн хүрээнд энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дугаар сард олоод байгааг мэдээлэв.

Мөн энэ үеэр 2020 оны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нөхцөл байдлыг танилцуулав. Тухайлбал,Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр “Тавантолгой Түлш” ХХК-д санхүүжилтийг нь таслахгүй хийснээр улс орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх төслүүд саатахгүй явж байгааг онцоллоо.

Түүнчлэн мэдээллийн үеэр компанийн үнэ цэнийг өсгөх төсөл хөтөлбөрүүд болох техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамж, ачилтын нэгдсэн төв байгуулах төсөл зэргийг танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой зарим мэдээллийг тодруулж, санал солилцлоо.

 

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.