Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна
Мэдээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна

Эрхэм админBy Эрхэм админ09/23/2020Updated:12/04/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНАҮйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Одоогоор тус чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6 хувь, хоолойн ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байна. Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа юм. Эхний гүүрнүүдийн дам нурууг амжилттай угсраад байна. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн төслийн удирдагч З.Отгонтөрөөс тодруулахад, “Энэ төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж гол нь гүүрийн ажлууд үлдсэн. Үүнд бид чанар, техникийн шаардлагыг сайн тавих хэрэгтэй. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьсан. Бусад гүүрэнд дээд бүтэц тавихад бэлтгэх ажлууд хийгдэж байгаа” гэв.

Гүүрийн ажлын гүйцэтгэл 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 83.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтайү үргэлжилж байна. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэж байгаа аж. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73 хувь, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөжээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын доод бүтцийн ажил дуусч дээд бүтэц буюу 221 км замын угсралтын ажил өрнөж байгааг албаныхан мэдээлэв.

 

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.