Охидын шүтээн “Пүүзний магнет LOCE”
“Диско Муужгай” дуугаараа олны анхааралд өртсөн залуу бол LOСE. Түүнийг Батгэрэлийн Энхтүвшин гэдэг.
Дунд дүү нь хэлд орохдоо түүнийг “Найнаа” гэж дуудсанаас хойш гэрийнхэн нь түүнийг ингэж авгайлдаг болжээ.
“Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн нэг гишүүн тэрбээр пүүз цуглуулах хоббитой бөгөөд үүнийгээ батлан Пүүзний магнет дуугаа гаргасан байдаг. Түүний уг дууг 1 сая хүн үзжээ.
Loceд гучаад шивээс байдаг бөгөөд олны анхаарлыг татдаг нь эрүүний доор шивүүлсэн нүд юм.
Уг шивээс нь мөнхөд нээлттэй, харж, сонсож байгааг идэрхийлдэг бөгөөд тэднийх Улаан жамсран бурхны тахилгатай айл гэнэ. Шивээсээ бурхныхаа гурав дахь мэлмий гэж өөрөө өөртөө сүсэлдэг учир намайг хамгаалж явдаг гэжээ.
Аавынхаа гарын үр дүйг дуурайсан тэрээр дуулахаас өөр зурах, бүжиглэх, сийлбэр хийх, керамик урлал хийдэг.
“Миний муужгай”, “Пүүзний Магнет”, “Гоё дуу” зэрэг дуунуудаараа залуучуудыг тэр тусмаа охидын зүрхийг байлдан дагуулж буй түүнийг “Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн нэг жилийн ойн өдөр Тас.мн онцлов.