Одоогоос 41 жилийн өмнө байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай өгүүлсэн монголын анхны өнгөт уран сайхны кино болох “Бушхүүгийн үлгэр” киног бүтээсэн түүхтэй.
Уг киноны гол дүр болох Бушхүүгийн сэтгэлт бүсгүй, лусын хааны отгон охины дүрийг олохын тулд чамгүй эрэл хайгуул хийж, арван жилийн сурагч охин Ц.Сайнсанаад пробонд орох санал тавьснаар тоглосон байна.
1979 онд есдүгээр ангийн жаахан охиныг гудамжаар алхаж явахад нь найруулагч П.Цогзол тааралдаад кинонд тоглох санал тавьжээ.
41 жилийн өмнө лусын дагинын дүрд тоглосон үзэсгэлэнт бүсгүй өдгөө ОХУ-д суугаа Элчин сайдын нарийн бичгээр ажиллаж байна.