Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Д.Одзаяа ‘Нэгэн зүгт ‘хамтлагийн дуучин С.Заяа нар гэр бүл болоод 2 хүүхдийн ээж аав болсон билээ.
Тэд Монголын үлгэр жишээ олны танил хосуудын тоонд зүй ёсоор бичигддэг. Мөн нэгийнхээ улаан фен хосууд гэдгээ хаана ч хэлдэг. Дуучин нөхрийнхөө уран бүтээлүүдийнх нь улаан фен Д.Одзаяа сошиал маркетингийн ажлынхаа хажуугаар сайн үйлсийн аянд идэвхитэй оролцдог. Түүнийг нь ч нөхөр нь 100 хувь дэмжиж, ар гэрийн ажилд нь ханцуй шамлан оролцдогоо хэнээс ч нуудаггүй.
Тэд нэгэн хэвлэлд Д.Одзаяа “Гэр бүлийн үнэ цэнэ нь бие биеэ хайрлаж, хайрлуулахад оршдог болов уу. Харин хайр гэдэг итгэлцэл, хүндлэлийн илэрхийлэл гэж би боддог. Бие биедээ итгэж, нэгнийгээ хүндэтгэдэг байсан цагт хайр үргэлж шинээрээ, халуун дулаанаараа байна. Бид хоёр хүсэл сонирхлынхоо дагуу ажиллаж байгаа учраас харилцан нэгнийхээ ажил, уран бүтээлд хүндэтгэлтэй ханддаг” хэмээжээ.