Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Монгол эрчүүд бүсгүйчүүдэд арьсаа арчлах хичээл заахуй дор
Папарацци

Монгол эрчүүд бүсгүйчүүдэд арьсаа арчлах хичээл заахуй дор

coolBy cool12/07/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн хэдэн жил манай улсад бэлгийн цөөнх гэх халхавч дор эр эм нь мэдэгдэхгүй иргэн олширсон. Тэр дундаа өөрсдийгөө гей, трансжендер хэмээх гадаад нэр томъёогоор тодорхойлсон тэдний зарим нь бараг “од”. Монгол шиг цөөн хүн амтай улс оронд бэлгийн чиг хандлагаа ил зарлаж, түүгээрээ олны танил болж яваа зарим нь охид бүсгүйчүүдэд нүүр будах, арьсаа арчлахыг заах нь ихэссэн.

Ямар ч сайхан бүсгүйгээс илүүтэй биеэ авч яваа тэднийг шүтэн бишрэгчдийн дийлэнх нь бүсгүйчүүд байхаар арга ч үгүй биз.
Судалгаанаас харахад, аливаа улс орны бэлгийн чиг хандлага нь гомо секс буюу гомо, гей хүмүүс хүн амын 2-13 хувийг эзэлдэг аж. Өөрөөр хэлбэл, магадлалын онолоор 50 хүн тутмын 1-8 нь ижил хүйстэн байх магадлалтай аж. Манай улсын хувь 70000-300000 орчим ижил хүйстэн чиг хандлагатай хүмүүс байх магадлалтайг сэтгэлзүйчид тогтоожээ.

Трансжендер гомосекс хоёр тэс өөр ойлголт
Нийгэм гомосексийг Трансжендертэй холин ойлгодог тал байдаг ч, энэ хоёр нь хоорондоо ялгаатай огт өөр зүйл гэнэ. Трансжендер гэдэг бол өөрийн байгалиас заяасан хүйстэй өөрийн сэтгэл санааны хүйс хоёр хоорондоо тааран зохицохгүй зөрчилдөхийг хэлдэг. Улмаар өөрийнхөө хүйсийг солих, эсрэг хүйстэн шигээ биеээ авч явах, тэдэн шиг хувцаслахыг хүсдэг болдог. Өөрөөр хэлбэл, эмэгтэй биетэй мөртлөө эрэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй, эсвэл эрэгтэй биетэй мөртлөө эмэгтэй мэдрэмж сэтгэхүйтэй хүнийг хэлнэ. Өнөөдөр манай нийгэмд ийм хүмүүс бүсгүйчүүдэд гоо сайхны хичээл зааж, өндөр төлбөртэйгөөр нүүр хумс будаж эхэлсэн.

Хүүхдийн бэлгийн чиг хандлага 3 наснаас мэдрэгддэг

Эрэгтэй, эмэгтэй хүйсийн онцлогоос хамаарч өнчин тархин дахь бэлгийн даавар, түүний харилцан үйлчлэлээс бий болох бэлгийн бойжилтын үе шатаас эхлэн өсвөр насан дахь хүйсийн өөрчлөлт, үр тогтолт гэх мэт биологийн шинж чанартай холбогдолтойгоор судлагдсаар иржээ.

Н.Коперник, Ч.Дарвин нартай хамт хүн төрөлхтөн соёлт хүмүүний ертөнцийг өөрийн бурангүй үзэл, дэмий онолоороо доромжилсон гэж нэг хэсэгтээ л ад үзэгдсэн алдарт сэтгэл судлаач З.Фройдын “Хүн өөрийгөө ухаалаг ухамсартай үйлээр удирддаггүй, харин ухамсаргүй үеийн сонирхол шаардлага, дур хүсэлдээ захирагддаг буюу өөрөөр хэлбэл бид өөрсдийн зан авирыг ухамсартайгаар удирдах жинхэнэ эзэд нь биш хэмээж зоригтой дуугарч бичиж байсан онол нь өнөөдөр сэтгэл судлал болон бусад салбар шинжлэх ухаанд ухамсартай болон ухамсаргүйгээр хийгдэх бүхэн харилцан шүтэлцээтэй, тэр дундаа ухамсаргүйгээр хийгдэх зүйлс нь хүний адгуусан зөн, юуны өмнө бэлгийн дур хүсэлтэй холбоотой” гэсэн тодорхойлолтоор ашиглагдсаар байна.

Гурван нас орчмоос мэдрэгддэг хүйсээ мэдрэх мэдрэмж нь дур хүслийг төрөлхийн биш гэдгийг баталдаг.Энэ хүний амьдралын эхний жилүүдэд бий болдог зүйл гэдгийг харуулж байгаа хэрэг гэнэ.

хөндөх сэдэв шар
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.