Тал бүрийн мэдлэгтэй гэдэг шиг тал бүрийн авъяастай загвар өмсөгч бол О.Билгүүн. Бяцхан охиндоо базуулдаг гэдгээ нуудаггүй тэрээр гэртээ зүгээр суухийг хүсээгүй гэнэ шүү. Удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулан шинэ жилийн хоолны контент бэлтгэж эхэлжээ.
Энэ контентоороо хөл хорионд байгаа ч шинэ жилийн өвөрмөц, тансаг, амттай зоогийг хэрхэн бэлдэх жорыг заах юм байна.
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцож, жүжиглэх, бүжиглэх, дуулах авьяасаа баталсан тэрбээр рок попын V.R хамтлагийн үүсгэн байгуулагч юм. Загварын болон урлагийн салбарт эчнээ танигдсан тэрбээр сүүлийн үед “Бүтэн амьдрал” киноны Зоригоогийн дүрээр үзэгчидтэй уулзаж эхэлсэн билээ.