Нэгэн цагт зохиолын дууны гүнж нэртэй явсан дуучин Х.Мөнгөнцэцэг найзынхаа нөхрийг булааж, гурван бяцхан хүүхдийн ээж болсон. Жил дараалан маамуулсан тэрээр ихээхэн шүтлэгтэй гэнэ аж.

Сошиал найзууддаа хандаж, өнөөдөр өвлийн тэргүүн сарын 25 буюу зулын 25-ны их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчих уриалгыг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр “Өнөөдөр 12.р сарын 10.
Энэ өдөр өвлийн тэргүүн сарын 25 буюу зулын 25-ны их дүйчэн өдөр тохиож байгаа юм бна. Энэ өдөр цаст төвдийн мэргэдийн оройн чимэг болсон Богд Зонхава ламын их дүйчэн өдөр хэмээн их хөлгөний шашинт орнууд жил бүр тэмдэглэн буянд шамдан хилэнцийг тэвчин өнгөрөөх бөгөөд эл өдөр үйлдсэн аливаа буяны үйл нь хэдэн бумаар арвижих ач тустай буянт өдөр хэмээн үздэг. Тийм учраас та бүхэн буяныг хотлоор хураан хилэнц нүгэл нэгийг ч үйлдэлгүй буянд шамдан өнгөрүүлээрэй.
Аливаа буян үйлдэхийн урд та буянаа зөв зүйлд зоригдон үйлдэхийн тухайд амьтан бүгдийг зовлонгоос нь ангижруулж бурханы хутагт хүргэхийн тулд би өөрөө бурханы хутагт хүрье. Түүний тулд би буянд шамдан, бие хэл сэтгэлийн нүгэл хилэнцийг тэвчье хэмээн зөв зоригдлийг үүсгэн буянаа хурааж, хилэнцийг тэвчээрэй. Бие хэл сэтгэлийн арван хар нүгэл гэдэг нь:
1.Амь таслах
2.Өгөөгүйг авах
3.Буруу хурьцал зэрэг биеээр үйлдэх 3.
4.Дэмий чалчих
5.Хов зөөх
6.Ширүүн үг хэлэх
7.Худал хэлэх зэрэг хэлээр үйлдэх 4.
8.Хорлох сэтгэл
9.Хомхой сэтгэл
10.Буруу үзэл. (Чухаг дээд 3.н эрдэнэ,
үйлийн үр, хойт нас зэрэг байхгүй гэх мэт)
Эдгээр 10.н хар нүглийг тэвчих нь 10.н цагаан буян болно хэмээн үздэг. Эцэст нь тухайн хураасан буянаа ертөнцийн түр зуурын эд баялаг, хоол унд, хувцас хунар зэрэг хэсэгхэн хугацаанд хэрэглээд барагдах зүйлд зориулагдан шамшаагдуулахгүйн тулд уг хураасан буянаа амьтан бүгдийн тусын тулд төгс гэгээрсэн бурханы хутаг бүтэхийн угт зориулаарай. Буянаа зориулан өргөх ерөөл нь:
Манзушир бурхан ямарчилан айлдсанаар
Самандабадраа түүнчилэн үйлдсэн
Тэдгээр бүгдийг даган суралцахын тухайд
Буян эдгээр бүгдийг сайтар зориулъя
Гурван цагийн бурхан бүгдээр
Буянаа түүнд зориулахыг дээдэд сайшаасан
Би бээр буяны ёзоор энэ бүгдээ ч
Сайн явдлын тухайд сайтар зориулъя” гэжээ.

