Хосе Ириартегаар ахлуулсан Их Британи, Колумбын археологичдын баг дэлхий нийтийн анхаарлыг татах гайхалтай мэдээг олон нийтэд мэдээлжээ.
Тодруулбал, 11,800-12,600 оны өмнө бүтээгдсэн Амазон дахь Серрания Ла Линдосад байрлах хадны сүг зураг 10 гаруй км үргэлжлэх бөгөөд матар, сарьсан багваахай, могой, яст мэлхий гээд ан амьтан, ахуй амьдралыг дүрсэлжээ.
Энэхүү цогцолборыг “Эртний Систиний сүм” гэж нэрлэсэн бөгөөд өнгөрсөн жил олджээ. Улмаар судалгаа явуулж, Амазоны алдсан соёл иргэншлийн тухай баримтат киноны зураг авалт хийж энэ жил олон нийтэд мэдээлж байгаа юм.
Археологийн багийн Колумбын ахлагч хэлэхдээ: “Та хэрвээ тэнд байх юм бол хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Бид олон үеийн туршид бий болсон мянга мянган дүрсийн талаар ярьж байна шүү дээ.” Гэдгийг хэлсэн.
Уг хадны сүг зураг нарийвчлал сайтай бөгөөд сайн хадгалагдсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, орчин үеийн амьтад тухайн цаг үед ямар байсныг харьцуулах боломжтой болсон байна. Мөстлөгийн үеийн морь одоогийн морьтой харьцуулахад хүнд, хүчирхэг байсан нь тухайн зургуудаас харагддаг байна.