Монголын дэлгэцийн урлаг, тэр дундаа телевизийн нэвтрүүлэгч хэмээх “мест”-ийг тодорхой стандарттай болгож өгсөн сайхан бүсгүй байдаг.
Мисс, дээр нь жүжигчин мэргэжилтэй бүсгүй энэ салбарт хүч түрэн орж ирсэн энэ үе бол 1990-ээд оны дунд үе. Энэ бол мэдээж нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо .
20 хүртлээ Ч.Ичинхорлоо богино банзал өмсөж үзээгүй, үсээ 2 салаа сүлждэг, ном унших хоббитой, эгэл даруухан охиж байж.
Онц сурлагатан Ихо дунд сургуулиа дүүргэсний дараа Анаагаахын дундад элсэн орж төгсөхдөө Анагаахын дээд сургуульд суралцах урилга гардчихсан байсан гэдэг. Гэхдээ түүний амьдрал, хувь заяа гудамжинд дайралдсан эгчээс болж огт өөр тийшээ эргэсэн сонин түүх бий. Эргэлдсэн алаг нүдтэй, царайлаг залуу бүсгүй гудамжинд дайралдсан сайн санаат эгчмэд бүсгүйд тухайн үед ид моод болж байсан Энэтхэг киноны жүжигчинтэй адилхан харагдсанд дагаж явсаар байгаад залуу Ихог кинонд урьж, өнөөх “модный” киногоо үзүүлж, чи жүжигчин болох ёстой хэмээн чин сэтгэлээсээ гуйсан байна. Тухайн цаг үеийн хүмүүсийн сайхан сэтгэл, нийгмийн сэтгэлгээг илтгэхүйц энэ үйл явдал хожмын мисс, өнөөдрийн нэвтрүүлэгч бүсгүйн анхны алхам байлаа. Үл таних эгчийн чин сэтгэлийн ятгалгад урамшсан тэрээр жүжигчин болохоор сэтгэл шулуудаж, СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцжээ. Онц сурлагтан охиноо ийм огцом шийдвэр гаргасанд гэрийнхэн нь гайхаж хүлээж авсан нь мэдээж.
Харин тэр жүжигчин биш диктор болсон юм. Түүний амьдралдаа хийсэн хувь заяаны эргэлтүүд бүгд хөндлөнгийн хүний ятгалгаар болсон байдаг аж.
Эвлэгхэн дуу хоолой,гоо үзэсгэлэнгээрээ бид бүхэнтэй үдэш бүр цэнхэр дэлгэцээр учран золгох МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн зургаас сонирхуулъя.