Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Харьцуулалт: “Вансэмбэрүү” дууг хэн сайн амилуулсан бэ
Папарацци

Харьцуулалт: “Вансэмбэрүү” дууг хэн сайн амилуулсан бэ

coolBy cool12/14/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нөмрөг банздоо буюу Вансэмбэрүү. Энэ ургамал нь зөвхөн өндөр уулсын тагийн бүслүүрт буюу далайн түвшнээс дээш 2500- 3500 метр орчмын өндөрт хад, асга асгаргн чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм. Вансэмбэрүү цэцгийн Монголчууд эртнээс “Тэнгэрийн цэцэг” хэмээн хүндэлж ирсэн билээ. Тийм ч учраас ихэд хүндэтгэн дуундаа мөнхөлсан байдаг.

Төрийн соёрхолт, яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлэг, Дэмбэрэлийн Даваасамбуугийн хөгжим “Вансэмбэрүү цэцэг” дууг мэдэхгүй монгол хүн үгүй билээ. Энэ дууг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна дуунд дуртай жирийн сонсогчид ч дуулсан байдаг.

Хамгийн анх 1986 онд Дуучин Д.Дуламсүрэн гитартай дуулж “Монголын радиогийн алтан сан” хөмрөгт бичүүлсэн.

2016 онд Вандангийн Базаррагчаа жазз хэлбэрээр шинэчлэн дуулсан байна. Түүний дүү Дэмбэрэлийн Даваасамбуу нь уг дууны аяыг цэрэгт байхдаа зохиож байжээ. Тиймээс дуучин Д.Дуламсүрэн, С. Вандан нар энэ дууг өөрийн том хүүд өвлүүлж өгсөн хэмээн ярилцлагандаа дурьдсан байдаг.

В.Базаррагчаа дуулахдаа эхний мөр бадгийг үндсэн өөрийнх нь хэв маягаар дуулж цааш явахдаа жазз хэлбэрээр баяжуулан дуулжээ. Дууг дүрсжүүлэхдээ Төрийн соёрхолт, яруу найрагч Б.Явуухулангийн шүлгэнд өгүүлсэн дотоод сэтгэлийн мэдрэмжийг “ээжийгээ үүрэх, вансэмбэрүү хаана байдаг, яагаад нандин гэх мэт өгүүлэмжээр гаргахыг хичээжээ. Дуучины энэ хувилбар нь “Вансэмбэрүү” дууг дуулсан хамгийн анхны эрэгтэй хувилбар юм.

https://www.youtube.com/watch?v=1QMtyfZfDrA

Монголын ард түмэн 40 гаруй жил ардын дуу мэт дуулсан дууг залуучуудад хүргэсэн, хамгийн их хандалт авсан дуучин бол П.Баярцэнгэл юм. Тэр “Вансэмбэрүү” дууг хамгийн сүүлд 2019 онд шинэчлэн дуулжээ. Дуучин П.Баярцэнгэл уг дууг дуулахдаа өөрийн мэргэжлийн дуучны ур чадвар, нөгөө талаас дуу романс хэлбэрээр, бүр өөр талаас харвал туульсийн хэлбэрээр дууг амилуулжээ. Дууны утга санаа өгүүлэмжийг тэр ухаарч, өөрийн хоолойны өнгө илэрхийлэхийг хичээсэн. Мөн хөгжмийн найруулгын хувьд орчин цагийн хөгжмийн шинэ арга барилыг ашигласан нь сонсогч түмний сонирхлыг машид их татсан. Зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дууллаа хэмээн Д.Дуламсүрэнгээс зэмлэл сонсож фм, радиогоор цацах эрхгүй болсон ч ээждээ зориулж дуулсан түүний энэ хувилбар хормын дотор сошиал ертөнцөд хандалт авч түгэн тархсан.

https://youtu.be/eteHdUyq7CQ

Монгол гэрт жирийн нэгэн малчин монгол ээж “Вансэмбэрүү” дууг гитартай дуулж байгаа бичлэг сошиал орчноор нэг тарсан. Энэ бол “Вансэмбэрүү” дуунд монголын ард түмэн хичээн их хайрлаж, дагаж дуулдагийн тод жишээ юм.

https://youtu.be/eML9kNSHC80

Бид энэ дуу “Вансэмбэрүү” дууг онцоллоо. Энэ уран бүтээл бол тухайн дуучны хоолойны цар хүрээ, техникийн ур чадвар гэхээсээ илүү ухаарлын ур чадварыг шаардсан бүтээл юм. Манай харьцуулалтын гол утга санаа нь тухайн уран бүтээлийг хэн хэн гэдэг уран бүтээлч хэрхэн дуулсныг тунгаах боломжыг уншигч та бүхэнд өгдөг билээ. “Вансэмбэрүү” дууг хэн сайн амилуулсаныг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Б.Мөнхжаргал

харьцуулалт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.