Испани хэлийг төгс эзэмшсэн цөөн залуусын нэг бол Б.Мандуулан. Монгол HD телевизийн өглөө хөтөлбөрийг хөтлөж байсан тэрээр “Авъяаслаг монголчууд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан цаг саяхан.
UB comey клубын үүсгэн байгуулагч тэрээр өдгөө “Битгий сонс” подкастыг хөтөлж байна.
Өдгөө 30 насыг зооглож яваа тэрээр өнгөрсөн жил аавтайгаа хамт “Говь” брэндийн ноолууран эрэгтэй хослолын нүүр царай болсон. Уг рекламаараа эцэг хүүгийн дулаан сэтгэл, мэдрэмж, дурсамжийг илэрхийлсэн байдаг.
Түүний аав Баасансүрэн залуу насандаа монголын волейболын шигшээ багийн тамирчин байжээ. Түүний дараа эмэгтэй багийн дасгалжуулагч болж Монгол улсын спорт тоглоомын түүхэнд волейболын тэмцээнээс анх удаа Зүүн Азийн тэмцээнээс мөнгө, хүрэл медалиудыг хүртэхэд гол үүрэг гүйцэтгэж явжээ.
Б.Мандуулан ч аавыгаа дууриан үндсэн мэргэжлээрээ сагсан бөмбөгийн дасгалжуулагч, спортын сэтгэлзүйч мэргэжлийг сонгосон байдаг.