Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эцэг эхийн алдраар олны танил болсон хүмүүс
Папарацци

Эцэг эхийн алдраар олны танил болсон хүмүүс

coolBy cool12/15/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз”, “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг зүйр үг бий. Тэгвэл уг үгийг биелүүлж яваа алдартай аав ээжийн олны танил хүүхдүүдийг танилцуулъя.

Ерөнхийлөгчийн охин Б.Намуун


Б.Намуун ааваасаа дутахгүй алдартай. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр дахь гэргий болох Ц.Энхтуяагаас төрсөн ууган охин тэрээр Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ.

Б.Намуун 2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг аж.
Тэр өмнө нь “Баянгол” зочид буудал, “One” телевиз, Сингапурын “Richard Mille” компани, “Монголын аж үйлдвэрийн корпораци” ХХК зэрэг байгууллагад ажиллаж байжээ. 2011 оноос хойш “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэр гэрэл зураг авах сонирхолтой бөгөөд чөлөөт гэрэл зурагчнаар 2009-2011 онд “Тойм”, “Гялбаа” зэрэг сэтгүүлд ажиллаж, 2010 онд “Түмэн хишигтэн” төслийн сурталчилгаанд Монголын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй хамт тоглож байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулга охин Б.Намууны хамт нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нь олны анхаарлыг татаж түүнийг АНУ-ын “Тэргүүн охин” Иванка Трамптай харьцуулах эхлэл тавигдсан.

Хүрэлхүүгийн охин Х.Намуун


Жүжигчин Хүрэлээгийн охин Х.Намууныг тал бүрийн авьяастай гэдэг. Анх аавынхаа нэрээр олны танил болсон тэрээр Mix хамтлагийн Гүнжин-Иштэй үерхэснээр үеийнхнийхээ анхаарлыг өөртөө татсан.Тэрбээр нягтлан бодогч мэргэжилтэй хэдий ч аавтайгаа хамт кинонд тоглож, шаггүй жүжигчин гэдгээ баталсан. Мөн өөрийн нэрийн гоо сайхны брэндээ үүсгэн байгуулж, бизнесийн салбарт ч хүч үзэж яваа. Ирээдүйд телевизийн салбарт хүч үзэхээр шийдэж, “Wolarsen” хэмээх онлайн шоу нэвтрүүлэг хийж эхэлсэн.

Найруулагч Ц.Хүсэлбаатарын охин Баярмаа


Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын авьяаслаг охин Х.Баярмааг танихгүй хүн гэж ховор болсон биз ээ. Удам дамжсан авъяаслаг жүжигчин охин Х.Баярмаагийн хувьд Дэлхийн миссын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсноор олны анхаарлыг өөртөө татсан. СУИС-ийг дүүргэсэн тэрээр АНУ-д магистр хамгаалсан. Өдгөө эх орондоо ээж аавдаа эрхлэсэн шигээ амьдарч байгаа. Тэрээр унаган орос хэлтэй бөгөөд Англи хэлээр ус цас ярьдагаараа урлагийнхан дундаа л од. Түүнийг эргүүлэх эрчүүд олон байдаг ч ирээдүйн найз залуудаа өөрөөс нь өндөр нуруутай байх шаардагыг тавьдаг гэсэн.

И.Одончимэгийн том охин З.Номуун


МУГЖ И.Одончимэгийг танихгүй хүн ховор. Анхны амьдралаа жүжигчин Зоригоотой эхлүүлж байсан тэрээр хоёрдахь амьдралаа өөрөөсөө үе мултарсан дүү Т.Бархүүтэй эхлүүлсэн. Хэн хэнээс нь нэг нэг охинтой түүний бага охин Сууни одоо 8 настай.

И.Одноогийн анхны амьдралаас төрсөн охиныг З.Номуун гэдэг. Ээжтэйгээ зэрэг шахуу амаржсан З.Номуун охин ээжээсээ зөрөн байж жүжигчний мэргэжлийг сонгожээ. “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд тоглохдоо муугүй жүжигчин гэдгээ харуулаад авсан З.Номуун охины хамт Т.Бархүү, И.Одончимэг нартай хамт амьдардаг.

Охиноо бодож олон жил ганц бие явсан гэгддэг И.Одноогийн хувьд Т.Бархүүг охинтойгоо танилцуулахдаа их л сандарч байсан хэмээн ярьжээ. Ээжийнхээ дэргэд эрэгтэй хүн байлгах дургүй З.Номуун харин Т.Бархүүг сайнаар хүлээн авсан төдийгүй төрсөн эцэг шигээ сайн ханддаг гэсэн.

Найруулагч, жүжигчин О.Бат-Өлзийн хүү Б.Тамир


Монголын киноны дуулиан нь болоод байгаа “Фантастик” продакшныг үүсгэн байгуулагч, захирлын алба, “Маш нууц”, “Байтаг Богд” уран сайхны кинонд гол дүр бүтээж, найруулагчаар нь ажиллаж, “Зүрхний хилэн”, “37-р точка”-ын зохиолыг бичиж, мөн найруулсан Б.Тамирыг танихгүй хүн ховор. Төрсөн цагаасаа ихэр эгчийн хамт Ардын жүжигчин ээжтэйгээ хэвлэлийн хуудас чимж эхэлсэн тэрээр удам дамжсан уран бүтээлч. Түүний авга өвөө Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осор билээ.

“Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт дүрээ мөнхөлсөн нэгэн. Мөнхүү “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичсэн байдаг.
Түүний аав О.Бат-Өлзий мөн л Монгол улсын гавъяат жүжигчин.

сонин хачин шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.