Жигүүртэй юм шиг залуу насны Жинхэнэ боловч гэнэн хайр.
Алсаа бодоогүй чи бидэн хоёрын
Амьдрал болоогүй тэрхэн учрал
Дурсамж дууг бүгд дуулдаг…дууны эзэн “Айзам” хамтлагийн ахлагч Ганболдод 3 өрөө байр бэлэглэжээ.
Хөл хорионы өмнөхөн дуучин Ганболдод зориулсан хандивын тоглолт болох байсан. Гэвч дотооддоо халдвар тархсны улмаас тоглолт тодорхойгүй шалтгаанаар хойшилсон.
Энэ тухай МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг өөрийн цахим хуудаснаа “Ганболд ах маань бие нь тааруу рок попынхон хандивын тоглолт хийх байсан ч ковидын үед бүгд боломжгүй болсон.
Харин дөнгөж сая Лхагваа ах маань 3 өрөө байр бэлэглэж маш том бэлэг шинэ оны өмнө барилаа..Ямар гоё вээ
Лхагваа ах маань бизнесийн хүн.
Мөн бидний дуулах дуртай
Санаж яваагүй газраасаа
Сайхан чамайг оллоо би
Бодож яваагүй газраас
Булбарай чамайг оллоо би..гээд бас маш олон дуу зохиосон хүн.
Та нартаа эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье.Жинхэнэ сюрпрайз байлаа” хэмээн бичжээ.