Монголын үндэсний телевизийн нэвтрүүлэгч Д.Одзаяа сүүлийн гурван жил сошиал инфелюнсер хийх болсон. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Бэлэг” блогыг хийж, олон хүнийг баярлуулж буй. Тэгвэл тэрээр энэ 2020 оны “Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн”-ээр шалгарчээ.
Д.Одзаяа энэхүү шагналыг 2017 онд хүртэж байсан юм. Ингэснээр тус шагналыг хоёр дахь хүртсэн Монгол улсын анхны иргэн болжээ.
Энэ тухайгаа Д.Одзаяа өөрийн цахим хуудаснаа “Хамгийн анх 25 настайдаа Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан бол 3 жилийн дараа 28 насандаа ахин Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа. Дахин шалгарсан АНХНЫ хүн болж байгаадаа үнэхээр чин сэтгэлээсээ баяртай байна. Учир нь амьдралдаа авч болох хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ШУДАРГА, БАХАРХАМ шагнал бол энэ юм.
Тиймээ сайн ажиллаж байгаа, нойр хоолоо умартатлаа ч ажиллаж байгаа. Тэр болгоноосоо, олж байгаа орлого бүрээсээ хувь хүний орлогын албан татвараа төлөөд, цагт нь тайлангаа өгч байгаагаа миний улс эх орондоо оруулж болох хувь нэмэр юм гэж ойлгон баяртайгаар төлдөг. Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ.
Намайг үргэлж дэмждэг та бүхэндээ, итгэл хүлээлгэн хамтран ажилладаг бүх албан байгууллагууддаа БАЯРЛАЛАА” гэжээ.