Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

    05/28/2025

    14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

    05/28/2025

    Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

    05/27/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Үтрээ чинь сунаад муухай болбол бидэнд салалт нүүрлэж магадгүй
Зөвөлгөө

Үтрээ чинь сунаад муухай болбол бидэнд салалт нүүрлэж магадгүй

coolBy cool12/19/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Үтрээ чинь дэлбэрчихнэ шүү дээ.
Өчигдөр шөнөжин нэг эмэгтэйтэй чатаар ярилцав. Төрсний дараах сэтгэл гутрал гээд яриад байдаг болохоор магадгүй надтай ярилцахыг хүссэн байх. Бас ганц бие ээж гэдэг утгаар минь хандсан ч байх.


Сарын дараа гэхэд төрөх гэж байгаа түүнд нөхөр нь “Хэрвээ чи үтрээгээрээ төрөх юм бол сунаж дэлбэрнэ. Манай найзуудын эхнэрүүд дандаа тэгж төрөөд сунаад муухай болсон учраас тэд салцгааж байна. Эхнэрээсээ ямар ч таашаал авч чадахгүй тул араар нь тавьсаар байгаад харилцаанд нь асуудал үүсдэг.

Тэгээд тэр нь даамжирсаар байгаад салалт дээрээ тулдаг. Тэгээд ямар шууд “үтрээ чинь муухай сунасан учраас таашаал авч чадахгүй байна” гэж хэлэлтэй нь биш. Харин эхнэр нь нөхрөө араар тавиад эхлэхэд юуг буруу хийснээ мэдэхгүй муухай аашилж, төрсний дараах сэтгэл гутрал нь давхцаад бүр л хөндийрөх шалтгаан болдог.

Шуудхан хэлэхэд үтрээ чинь сунаад муухай болбол бидэнд салалт нүүрлэж магадгүй. Энэ бол эрчүүдийн дунд байнга яригддаг асуудал.

Бас хамгийн чухал зүйл” гэж жирэмсэн болсон цагаас нь хойш үглэсэн байна. Уг нь эрүүл саруул эмэгтэй хүн өөрөөрөө төрвөл ямар ч асуудалгүй л юм. Гэвч нөхөр нь тэгж төрвөл сална шүү, хүүхдээ өнчрүүлнэ шүү гэж сүрдүүлсэн байна. Одоо тэр хагалгаагаар төрөх тухай бодож байна.

За байж бай даа. Тэгэхээр ихэнх гэр бүл хүүхэдтэй болсныхоо дараа салаад байгаа учир нь бидний үтрээнээс болсон гэсэн үг үү? Анх гоё бариу, таашаалтай байсан үтрээ нь төрсний дараа мэдээж өөрчлөгдөнө. Тэр нь секс бол амьдрал гээд ойлгосон эрчүүдэд хүчтэй цохилт болдог бололтой тийм үү? Энэ тухай өчигдөр анх удаа сонсоогүй ээ. Эмэгтэйчүүдийн эмч найз маань энэ тухай ярьж байсан. Залуу эмэгтэйчүүд үтрээгээ сунгахгүй гэж хагалгаагаар төрөх сонголт их хийдэг болоод байна. Яагаад гэвэл нөхрөө алдахгүйн тулд гэх мэт утгагүй хариулт өгдөг гэнэ.

За тэгээд сунасан үтрээтэй арчаагүй энэ тэр гэж элдвээрээ бол үхтлээ л хэлүүлнэ. Төрсний дараа кегелийн дасгал хийлээ хийлээ гэхэд жилийн дотор гайгүй болно байх. Эсвэл гоо сайхны буюу буцааж оёж моёх хагалгаа бий л дээ. Гэхдээ төрөөд удаагүй байгаа эмэгтэй юун үтрээний гоо сайхны хагалгаа хийлгээд явж байх.
Би өөрөө хагалгаагаар төрсөн болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ жирэмсэн эмэгтэй хүнийг ингэтэл нь бүр сэтгэлээр унагах шалтгаан болдог л юм байх даа. Бүр гайхчихлаа. Тэр эмэгтэй жирэмсэн байх хугацаандаа зодуур, доромж биш ч гэсэн мөнхийн л “Үтрээ чинь сунавал бид сална. Хагалгаагаар төрнө шдээ” гэдэг үгийг сонссоор байгаад сэтгэлзүйн хувьд асар их дарамтад орсон байна. Хүүхдээ тээж байгаа эмэгтэй хүн чинь баяр жаргалтай байдаг даа. Харин тэрэнд айдас л байна. Би хүүхдээ өнчрүүлмээргүй байна.

Гэхдээ ээж, аав маань өөрөө төр гээд байна. Би ямар учрын хэлэлтэй биш дээ. Гэхдээ одоо ийм зан гаргаж байгаа үнэхээр миний хань болж чадах уу? Ганц бие ээж байх хэцүү юу гэх мэт асуулт надаас асуулаа. Та нар ямар хариулт өгөх үү?

Dali Jiguur

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяатын нандин агшин

05/26/2025

Дуучин Amra найзынхаа нөхөртэй давхар амраглаж, хүүхэд өнчрүүлжээ

05/26/2025

Амараа тэнгисийн эргээс бус эх орноосоо хайраа оллоо

05/26/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяатын нандин агшин

05/26/2025

Дуучин Amra найзынхаа нөхөртэй давхар амраглаж, хүүхэд өнчрүүлжээ

05/26/2025

Амараа тэнгисийн эргээс бус эх орноосоо хайраа оллоо

05/26/2025

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “матрын нулимс” унагана

05/26/2025

БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Б.Хурцыг Тайваньчууд хүлээн зөвшөөрөх үү?

05/26/2025

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.