Орчлон хорооллын бохир нь айлуудын гал тогооны угаалтуур, нойлын суултуураар орж ирж байна гэх мэдээлэл цахимд нийтлэгджээ.
Энэ талаар иргэн Энхмаа Мягмар “Сөх-ийн тухай санал гомдол” группд нийтэлсэн байна.
“Сайн байцгаан уу
СХД 21р Хороолол Орчлон хороолол Жинст Өргөө ХХК жинст өргөө сөх хариуцлага хүлээ!
Өвчин зовлонтой хүнд хэцүү энэ цагт 00 суултуур угаалтуур гал тогооны угаалтуур бүгдээс айлуудын бохир орж ирээд байна бид яах ёстой вэ
Манайх 1 давхар манайд бөглөрсөн юм бас угаалгын машин ажиллуулсан зүйл байхгүй байхад ийм юм сардаа 1-2 удаа болдог байсан одоо бүр өдөр болгон ингэж бохирт автдаг боллоо.
Нялх нойтон хүүхэдтэй айл шалаар нь бохир урсаж байхад бидэнд эрүүл байх үндэс байна уу? Жинст өргөө СӨХ 1 давхрын айл болгон ингэдэг янзлаад байх зүйл байхгүй 1 давхар болсон таны хохь гэж байна.
Монгол хүн үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг Хүний эрх зөрчигдөж байна Манайх ЭРҮҮЛ МЭНД БОЛОН ЭД ХӨРӨНГӨӨР ХОХИРЧ байна.” гэжээ.
Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулан эргэн мэдээлэх болно.
https://www.facebook.com/groups/150191661856224/permalink/1622307654644610/