Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Жилийн хамгийн урт шөнөөр Бархасбадь, Санчир гарагууд давхцаж харагдана
Папарацци

Жилийн хамгийн урт шөнөөр Бархасбадь, Санчир гарагууд давхцаж харагдана

coolНийтэлсэн: cool12/21/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайн бас муу үр дагавар авчирсан 2020 оны онцлох үйл явдлууд үргэлжилсээр. Өнөөдөр жилийн хамгийн урт шөнөөр манай нарны аймгийн хамгийн том Бархасбадь, Санчир гарагууд давхцаж харагдана.

1610 онд алдарт одон орон судлаач Галилео Галилей Бархасбадь гарагийн Айо, Европа, Ганимед, Каллисто дагуулуудыг болон Санчир гарагийн аварга том цагаригийг нээж хүн төрөлхтний нарны аймгийг харах үзлийг тэлж байв.

Энэ явдлаас 13 жилийн дараа 1623 онд Бархасбадь, Санчир гарагууд шөнийн тэнгэрт ойртон харагдсан ба энэ явдлыг “Их давхцал” хэмээн нэрлэсэн байна.

Хоёр гараг 20 жил тутамд зөрж өнгөрдөг ч өнөөдрийнх шиг ойртсон тохиолдол сүүлийн 400 орчим жилд тохиогоогүй. Тодорхойлбол 397 жилийн өмнө “Их давхцал” өдрийн цагаар тохиож байсан бол энэ удаагийнх шөнө гэдгээрээ сүүлийн 800 жилд харагдаагүй үзэгдэл болох юм.

Энэхүү үзэгдэл хэдхэн хоног үргэлжлэх ба нар жаргаснаас хойш хагас цаг орчмын дараа тэнгэрийн хаяаны баруун өмнөд хэсэгт харагдана.

“Их давхцал” бидний нүдээр, дэлхийгээс маш ойрхон харагдаж байгаа ч бодит байдал дээр хоёр гараг 748 сая км зайтай зөрөх юм.

Ямар нэг телескоп ашиглахгүйгээр харахыг хүсвэл та:

Тэнгэрийн хаяаг ямар ч саадгүйгээр харж болох цэлгэр талбай эсвэл өндөрлөг газар олох

Нар жаргаснаас хойш хагас цагийн дараа тэнгэрийн хаяаны баруун өмнө зүгт харах. Бархасбадь гараг маш тод од шиг харагдах бөгөөд Санчир түүний зүүн дээд хэсэгт бүдэг үзэгдэнэ. Давхцал болоход хоёр гараг нийлсэн тод од шиг харагдах ба зөрсний дараа Санчир Бархасбадийн баруун доод хэсэгт бүдэг үзэгдэнэ.

Гарагуудыг энгийн нүдээр үзэхэд тод од шиг харагдана. Хэрэв телескоптой бол Бархасбадь гарагийг тойрон эргэлдэх дөрвөн том дагуулыг харах боломжтой.
Бархасбадь гараг нарыг бүтэн тойроход 12 жилийг зарцуулдаг бол Санчир 29,5 жилийг зарцуулдаг байна. Дараагийн “Их давхцал” 2080 оны гуравдугаар сарын 15-нд өглөөгүүр болох юм.

Эх сурвалж: Space, NASA

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.