Мобиком Корпораци нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны үүрэн телефон холбооны оператор компани юм. “Мобиком” корпорацийн талаарх гомдол, шүүмжлэл сүүлийн хэдэн жил тасралтгүй гарсаар байна. Тиймээс ч “Мобиком”-оос зарим иргэд татгалзаж эхэлж мөн татгалзахыг нэгэндээ уриалах ч болсон. Иргэдийг “шулдаг”, “төлбөр нэмж авдаг”, “нэгж шалтгаангүй иддэг” гэх мэт гомдлууд гарсаар одоо энгийн үзэгдэл мэт болж хэн ч тоохоо больсон нь нууц биш.
Сүүлийн үед Мобикомын дугаартай хүн бүр лүү залгахад “Гэр гэр гэр бүлийн дурсамжаа, Аз жаргалын өнгөөр будах уу” гэсэн Hitone-н үндсэн ая явдаг болсонг та бүхэн анзаарсан байх.
Хэрэглэгч өөрийн дуртай дуучны дуртай дууг мөнгө төлж татаж аван, суурь хураамж нэмж төлсөн байхад үндсэн аяаа хүн бүрийн дуудлаганд тохируулах нь мобикомын ээлжит нэг “дарамт” гэлтэй.
Хэрэглэгчидээ хохироосон үйлдэлдээ анхаарч “Дуртай дуугаа Hitone-доо эгшиглүүлээрэй” гэх уриагаа хэрэгжүүлж ажилламаар санагдах юм. Мобикомд “дарамтлуулсаар” л байх уу?
Б. МӨНХЖАРГАЛ
2 сэтгэгдэл
Тийн шдээ. Хүн болгон руу залгахаар Гэр гэр бүлийн гээд байна лээ. Ядаргаатай
Mobi hereglegchee shuldag ni unen shuu.bi negj hudaldan avsan chuni nadad data uramshuulal ugluu . Data erheeree Internet ed orchihson chin Ta ii ene satin zadgai here glee 108.51 MB bolloo geed 10000 negj avchihsan baisan.