Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Гэрэлтмаа: Ээж та өөртөө таалагдсан хоёр өрөө байр ав
нийтлэлчид

Гэрэлтмаа: Ээж та өөртөө таалагдсан хоёр өрөө байр ав

coolBy cool12/25/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Анх 2009 онд шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд 500 мянган төгрөг өгсөн. Найзууд маань 500 мянгаар 2 утас л авч ойр зуурын хэрэгцээнд үрж байлаа. Харин би бизнесээ эхлүүлэхээр 500 мянгаа аваад Өмнөговиос Улаанбаатар явах машинд ээж маань суулгаж миний хүү саятан болоорой гээд 60 мянган төгрөг нэмж өгөөд духан дээр үнсээд явууллаа.

Ээж та өөртөө таалагдсан хоёр өрөө байр ав.Дансаа гээд нэг өглөө ээжрүүгээ залгаж билээ.

Миний ээж маш хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн. Зодуулах, өвдөх, өлсөх, даарах, хагацах, өнчрөх, гадуурхал, доромжлол, хүнд хүчир ажил, байж болох хүнд хэцүү, тэр энэ бүхнийг салхи сөрөн ганцаараа гурван охиноо дагуулаад туулсан.Миний ээжийн хамгийн том хөрөнгө оруулалт гурван охиндоо боловсрол эзэмшүүлсэн.

Би хүүхэд байхдаа хичээл, бэлтгэлээ их тасалдаг. Улсын аваргад явах гээд байрлаж бэлтгэл хийдэг. Ээлж ээлжээрээ хоолоо хийж ирдэг, миний хоолны ээлж болвол таслахаас өөр аргагүй хоол хийх материал манайд байхгүй. Бэлтгэл тасласан хоол хийгээгүй гээд ах эгч багш дасгалжуулагч нар энэ дэмий тэнэх дуртай тэнээд алга болчихсон гэнэ. Ээж гэрээс чулуугаар нүүлгэсээр байгаад бэлтгэлрүү оруулана. Хичээл дээр биеийн тамирт өмсөх өмд пүүз байхгүй 3-10 анги хүртэл ээжийнхээ хийж өгдөг буриад гуталыг өмссөн.

Хүүхдийн пүүз гуйна. Хичээл,бэлтгэл дуусаагүй байхад нэхээд үүдэн дээр зогсчихсон, өгөхөөс өөр аргагүй.Хичээл тасалж, гэртээ оройтож орвол галын дэгээ, ганжин хоёроор хөхөртөлөө зодуулана.Тухайн үедээ гомдодгол байлаа. Одоо бол баярладаг. Одоо ч 10 цагаас хойш гэрээсээ гардгүй, энэ бол миний ээжийн өгсөн хүмүүжил. Манайх нэг хил гурилаар дөрөв хондог айл, гурилаа зармалж шимэлдэгээр хуураад дээрээс нь хар цайгаа хийгээд буцалгана махгүй болоо.

Ийм л ядуу амьдралаас ээж минь эгч дүү бид гуравт боловсрол эзэмшүүлж чадсан хүн. Эгчийг хоёр их сургууль дүү бид хоёрыг нэг, нэг их сургууль төгсгөөд өөрөө дараа нь өвчний үүр болцон туульдаж цөхөрсөн эмэгтэйг би олж харсан.

Хөдөөнөөс намайг оюутан болгоод дотуур байранд оруулахаар микроны арын суудалд ээж бид хоёр сууцан, харий бүрий болцон айлуудын цонхны гэрэл ассан их үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Ээж энэ олон цонхнуудын нэг нь манайх байхгүйдээ.Энэ үгийг огт би мартадгүй. Тэр олон цонхны хоёр нь одоо миний ээжийх.

Харин би их сургуульд ороод нэг өдөр ч хичээл,бэлтгэлээ тасдаагүй.Байнга л хичээл сургууль тасалдаг чихийг нь халууцуулдаг Гэрэлтмаа сургуулийнхаа онц сурлагатан оюутан болчихоор ээжийн нүд нь орой дээрээ гарсан байх. Учир нь идэх хоол, өмсөх гутал хувцас, амьдрах гэр, унааны мөнгө миний ээж өглөөнөөс орой хүртэл гүрийтэл ажилж байж надад явуулдаг байсан юм.Хар судалтай цамц, хажуудаа үүрдэг ногоон цүнх, хүзүү гар нь говийн наранд улайгаад түлэгдчихсэн, нүүр битүү хар сэвх болсон ээжий минь тэр үеийн дүр төрх санаанаас минь огт гардгүй.

Ээжийнхээ өөдөөс нэг ч үг дуугарч үзээгүй надад тийм эрх байхгүй. Миний ээж урсгалаар биш урсгалыг сөрж амьдарсан эмэгтэй. Дурсамж ээж надад бэлгэлсэн. Би байн байн уншдаг их гоё санагдаад.

Эх сурвалж: Гэрэлтмаагийн гутлын дэлгүүр

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.