Номин талст хамтлагаар овоглогдож монголын рок поп урлагт орж ирсэн Алтан соёмбот толгойт дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Өчигдөр өөрийн цахим хуудсанд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг шүүмжилж ам барин алиалж зогсохгүй байх боломж олгосонд баярлалаа, хоцрогдсон хуучны сэтгэхүй дээр цүнх барьсан мэргэжлийн бус хүмүүсийн чинь балаг Монголын соёл урлагаас амьд уран бүтээлүүдийн шидийг олж харахгүй байгааг онцгойлон анхааруулж байна” хэмээн сүртэй пост оруулж шүүмжлээд авсан.
Гэтэл тэрээр урлаг уран сайхны хөгжил дэвшил, ахиц дээшлэхийн тухай биш өөрийг нь тухайн цэнгүүнд оролцуулаагүйд гомдсондоо сүржигнэсэн байжээ. Хэдхэн цагийн дараа өөрийн постыг устгаж НСУГ-ийн дарга Ж.Дамдинцэрэнг “эр хүн” хэмээн магтав. Учир нь богино хугацаанд зохион байгуулсан учир Т.Дэлгэрмөрөн ахруу холбогдож чадаагүйдээ ахаасаа уучлалт гуйя” хэмээн илт долигносон аястай пост бичиж Т.Дэлгэрмөрөнг тайвшируулжээ. Тайвширсан тэрээр ам барьж чадаагүйдээ гомдсон гомдол нь тайлагдсан бололтой Ж.Дамдинцэрэнг учир зүггүй магтсан пост хөвөргөж эхлэв.
Өөрийн үзэл бодлыг шууд шулуухан хэлдэг түүний үнэн зөв шүүмжлэлийг хэлж соёл урлагийн хөгжил, үнэлэмжийн тухай хэллээ гэж бодсон бид алджээ. Өөрөө ам барьж чадаагүйдээ гоморхож сүржигнэхэд бодлого тодорхойлох ёстой НСУГ-ийн дарга нь аргадах жишээ нь байж болохооргүй мэт санагдана. Та бүхэн тунгаах биз ээ. Урлаг монголд хөгжихийн төлөө уран бүтээлчид нэгдэхгүй бол өөр хэн нэгдэх билээ.