Загвар өмсөгч Г.Чинсанаа нэгэн цагт гарч буй кино, клип болгонд тоглож охидыг байлдан дагуулж байсан. Харин тэрээр Б.Хулан гэгч даруухан бүсгүйг ханиараа сонгож хөөрхөн хүүтэй болсон.
“Unitel” группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагч Г.Чинсанаа, “Turbofit” өөх шатаах хөтөлбөрийн санаачлагч, фитнессийн багш, дасгалжуулагч Б.Хулан нарыг эрүүл амьдрал, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэр бүл гэдгээр нь хүмүүс мэднэ.
Тэднийг сошиал дагаж үлгэр дууриалал авдаг хүмүүс их. Г.Чинсанаагийн даруухан гэргий Б.Хулан Instagram хуудсандаа 100,000 дагагчтай болсон баярт мэдээгээ дагагч нартайгаа хуваалцлаа.