Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Үүрд дурсагдах эрхэм- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн
нийтлэлчид

Үүрд дурсагдах эрхэм- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн

coolНийтэлсэн: cool01/04/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай сайт үүрд дурсагдах эрхэмүүдийн цувралаар дурсан санаж байгаа билээ. Энэ удаа монгол түмний хайртай хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын Уран зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг эргэн дурсахыг хүслээ.

Бавуугийн Лхагвасүрэн 1944 оны 11 сарын 25-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд Бавуугийн ганц хүү болон мэндэлжээ.

Тэрээр 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан.
Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн билээ.

Б.Лхагвасүрэн яруу найрагч, зохиолч бие хүнийхээ хувьд эх орон, ард олондоо туйлын хайртай, галтай эх оронч, үнэнч шударга, хурц мэргэн, бодомжтой гүн сэтгэлгээний үгээрээ үе үеийг ухааруулж ирсэн оюун санааны манлайлан гэгээрүүлэгч байлаа.

Төр, засгаас түүний бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 1989 онд МЗЭ-ийн шагнал, 1990 онд БНМАУ-ын Төрийн шагнал, 1992 онд Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор цол, 2001 онд Монгол улсын Ардын Уран Зохиолч цол, 2017 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдсан.

Цаг тооны үргэлжлэл, цагаан сүүний ургамал, Бавуугийн ганц хүү, Монгол түмнийхээ ухаарал, уярал нь болсон сод найрагч 2019 оны 2-р сарын 5-нд 75 насандаа тэнгэртээ дэвшсэн. “Боржигоны бор тал”, “Монголын их хээр тал”, “Учирлахын шүлэг”, “Уянгын шаглаа”, “Хүүдээ унших шүлэг”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Буруу энгэртэй дээл”, “Ижийтэйгээ байхад би баян байсан” зэрэг Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн.

Монголын төр, нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, хурц цэцэн, оюун санааны эх ундарга болсон сүр жавхаалаг уран үгийг эзэгнэгч, монгол үндэстний хэмжээний гэгээ татуулсан их найрагч Б.Лхагвасүрэнгийн омголон бадрангуй гэгээн дүр төрх монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно.

“Чамдаа хайргүй байхын аргагүй”

Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насны хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа

Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа

Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа

Од харваж унахад эрж хамт байлаа

Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа

Санаан зоргоороо хоёулаа эрхэлж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Боржигины бор тал

Санаа алдахад

Эхийн сүү тагнайд амтагдаж

Салхины үзүүр залгихад

Агь хоолойд аргасан

Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

Тэнгэрийн хэвтэр буурал тал минь

Таанын цагаан толгойноос өөр

Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл

Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь

Торго шиг зөөлөн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж

Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад

Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг

Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд

Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг

Ботго нь үхсэн ингэний

Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг

Чи л залгиж зовлонг нь хугасалж

Чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг

Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх

Зүрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн

Тоглоом дэлгэсэндээ чи

Намайг эрх болгосон

Туулсан зуунуудын гашуун сургамжийг

Хэлж зүрхлээгүйдээ чи

Намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь

Хад цоолсон догшин цамнаа

Намайг эрэмгий болгосон

Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой

Хөх галын чинь урт улаан дөл

Намайг бадрангуй болгосон

Сайхан чинийг гандах элэгдэх хоёр

Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу

Намайг уяхан болгосон

Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн

Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл

Намайг хүн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан

Толгойд буурад сууж

Багадаа хөхсөн эхийн сүү

Гадагшлахын цагт

Шүлгээ би чам дээрээ

Хүн улуу шиг орхиод

Сүүдрээ дарж унахдаа

Элгий чинь цөмлөн шингэнэ

Боржигины бор тал минь

https://youtu.be/Nt4D9pERXs8

 

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.