“Хоймор өнжих нар” телевизийн олон ангит уран сайхны кино айл бүрийн хойморт гарч, үзэгчдийг нэг хэсэг дэлгэцийн өмнө “уясан” билээ.Тус кинонд Энхжингийн дүрийг бүтээсэн, авьяаслаг залуу жүжигчин О.Итгэлийг андахгүй болсон. Түүнээс хойш кинонд тэр бүр тоглоогүй ч урлагийн ертөнцөө орхиогүй тэрээр кино зохиол бичжээ.
Хэзээ ч ганцардахгүй гэдгээ мэдрэх, Хэзээ ч дуусах нь үл мэдэгдэх итгэл найдвар, Хязгааргүй их хүсэл тачаал, Хичнээн зовсон ч хамтдаа байх гэх мэт хайрын бүхий л мэдрэмжийг өгөх залуусын хайр сэтгэлийг өгүүлэх “Seasons of Love” кино зохиолыг О.Халиунтай хамтран бичиж ерөнхий найруулагчаар нь ажиллаж гол дүрд нь тогложээ.
“Seasons of Love” кино өнөөдөрөөс бүх IPTV-р цацагдаж эхэлжээ. Сонирхуулахад уг киноны гол дүд Э.Идэрболд, Т.Энэрэл, Г.Ганбат, Ц.Энхжин, О.Номин, Б.Алтансувд, “Gangbay” хамтлагийн С.Баянмөнх нар тогложээ.