Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үүрд дурсагдах эрхэм- МУГЖ Н.Төмөрхуяг
Папарацци

Үүрд дурсагдах эрхэм- МУГЖ Н.Төмөрхуяг

Эрхэм админBy Эрхэм админ01/07/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол улсын гавьяат жүжигчин, “Солгой” Н.Төмөрхуяг гэхээр монголын ард түмэн андахгүй. Нөгөө л урт үс, шляп малгай, шар гитартайгаа” Хорвоод намар ирдэгийг мартсан Хонгор хүүгээ уучлаач, ээжээ” гээд дуулдаг нь нүдэнд үзэгдэнэ.

Намдагийн Төмөрхуяг 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль төгсөөд 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжлийн сургуульд суралцаж, трактор комбайнчны мэргэжил эзэмшжээ. Улмаар 1977-1979 онд Хэнтий аймгийн Тээврийг Удирдах Газарт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдан 1982 он хүртэл Ардын Армид алба хаав. 1983-1990 онд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад дуучин, 1991-1993 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ.

Ард түмэндээ “сэтгэлийн дуучин” гэж хүндлэгддэг түүний “Хорвоод ганцхан ээждээ”, “Саа мөнгөн хэрлэн, “Ухаарч амьдрах хорвоо”, “Жирмийн цагаан нуур”, “Намрын дурсамж”, “Сүүдэр цармын цэцэг” зэрэг дуунуудын түүний нэрийг хуудас, ард түмний амны уншлага болж үлджээ. Уянгын дууны нэрт мастер ард түмнийхээ сэтгэлд хэдийнэ гавьяат мэт хүндлэгдэн ирсэн түүнд хожуу ч гэсэн 2014 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдэгээр шагнасан.

Түүнийг Монголын ард түмэн авьяас билэгтэй нь, давтагдашгүй өвөрмөц хоолойтой нь, уян зөөлөн сэтгэлтэй нь, сэтгэлд хоногшсон дуунуудтай нь, алдаа, оноотой нь хайрладаг. Тэр ард түмэндээ ингэж хайрлагдаж, хүндлэгдсэн нэгэн байв. Байв гэх үг түүнд зохихгүй бөгөөд уянгын дуунууд нь эгшиглэсээр байгаа цагт тэр байх болно.

дурсагдах
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.