Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»А.Амбасэлмаа: Нийслэл дэх халдварын голомтуудад 31 тохиолдол илэрлээ
Мэдээ

А.Амбасэлмаа: Нийслэл дэх халдварын голомтуудад 31 тохиолдол илэрлээ

coolBy cool01/08/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021 нэгдүгээр сарын 7-ны өдөр улсын хэмжээнд нийт 14,225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнд халдвар илэрсэн. 33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтнууд бол 31 нь халдварын голомтуудад бүртгэгдлээ. Тодруулбал, Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар гарсан. Мөн “Ачтан” эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ.

СУРТАЛЧИЛГАА

“БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүнээс халдвар илэрсэн”
Түүнээс гадна БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа.

Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч, гэртээ гарлаа.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,395 болсон бол үүнээс 896 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 462 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 150, хөнгөн 323 байгаа” гэв.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.