Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар ЗТХ-ийн сайдын суудлыг сэрүүн зүүдэлж эхэллээ
Фото

Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар ЗТХ-ийн сайдын суудлыг сэрүүн зүүдэлж эхэллээ

coolBy cool10/02/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах зарим албан тушаалтнууд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн наймдугаар сарын 12-ны өдөр төмөр замын ноцтой осол зам, тээврийн салбарт гарсан. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор гаргасан билээ. Чухам энэ үеэс Зам, тээврийн хөгжлийн сайдын суудал эзгүйрч тус суудлын төлөөх марафон албан ёсоор эхэлсэн.  Тус марафонд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын  гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарын нэр яригдаж байв. Харин  Д.Хаянхярваа гишүүн ЗТХ-ийн сайдад нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлэхтэй зэрэгцэн  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар муур шиг хумсаа нуусан.

УИХ-ын  туршлагатай гишүүд нь ийнхүү нам жим байхад УИХ-ын “живх”-тэй  гишүүд сайд болохоор сэрүүн зүүдэлж,  хамаг хүчээ хаяж эхэлсэн байна. Тэр ч бүү хэл сайд болохын төлөө хамаг хүч, анхаарлаа сайд болохын төлөөх хор найруулаад эхэлсэн тухай эх сурвалжууд ярьж байна.

Тун  удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг албан ёсоор чөлөөлнө.  Улмаар эзгүйрсэн сайдын суудлын эзнийг сэлгэх болно. Тэгвэл сайдын сэнтийд УИХ-ын “живх”-тэй гишүүд болох Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар өрсөлдөж байгаа аж. Тиймдээ ч сайдын суудалд нэр дэвшихийг хүссэн хүн бүрийг муулж, нам дотроо хагаралдахад бэлэн болжээ.

УИХ-ын гишүүн Б.-Энх-Амгалангийн хувьд Мишээл экспогийн босс Ч.Энхболдсодонгийн ачаар улс төрд орж ирсэн. Харин улс төрд орж ирээд хоёр иртэй хутга мэт АН, МАН-д зэрэг үйлчилсэн гэдэг. Тодруулбал, Ерөнхийлөгчтэй тохиролцон намын болон журмын нөхдийнхөө эсрэг олон муу үйл хийсэн гэдэг юм билээ.

Харин Ё.Баатарбилэгийн хувьд Намбарын Энхбаярын “цүнх баригч” болж улс төрд орж ирсэн нэгэн.  Улмаар төрөөс төрсөн тэрбумтан гэх Т.Бадамжунайгийн  нөмөр нөөлөгт багтаж явсан туйлбаргүй, ашиг хонжоо хайсан нэгэн гэдгийг журмын нөхөд нь баталдаг.  Архангайгаас азаар УИХ-ын гишүүн болсон Ё.Баатарбилэг сайд болохын төлөө саналаараа сайд бүхнийг муулж, унасан дээр нь гишгэх уйвайгүй санаа өвөртөлж байгаа гэдгийг хэлэх хүн ч нэгээр зогсохгүй байна.

Гол нь Зам тээвэр, хөгжлийн сайдад  өөрсдийгөө зүтгүүлэхээр хичээж байгаа Б.Энх-Амгалан болон Ё.Баатарбилэг нарын хэн нь ч  зам тээврийн хөгжлийн чиглэлээр мэргэшээгүй юм билээ.  Ядаж улс төрийн олигтой туршлагагүй, мэргэжлийн бус хүмүүс салбарын сайд болохоор тухайн салбар элгээрээ хэвтэх нь тодорхой болно.

Улс төржиж болно. Ядаж “живх”-ээсээ салчаад их зүйлд санаархахгүй бол их санасан газар 9 шөнө хоосон хонох вий дээ!!! УИХ-ын нялх сэнгүмүүд минь…

улс төр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.