Монголд нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоог мэдэхгүй, танихгүй хүн бараг л үгүй болов уу.
Харин тэгвэл сүүлийн үед түүнтэй усны дусал мэт адилхан залуухан бүсгүй элдэв реклам, зураг авалтад оролцож, нэвтрүүлэгч Ихогийн залуу насыг санагдуулах болсон. Энэ бол мэдээж түүний ганц охин А.Дэлгэрмаа.
Тэрбээр СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн бөгөөд “Ану хатан” кинод туслах дүр бүтээж, сүүлийн хэдэн жил загварын салбарт цахиур хагалаад буй.
Гэхдээ эрхэм гишүүн, нэвтрүүлэгч хатагтай хоёр охиноо цаашид энэ салбарт нэг их удаах бодолгүй байгаа төдийгүй ээж нь өөрийн залгамжлагчаа болгохоор бэлдэж буй дуулдана лээ.