Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

    05/21/2025

    Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

    05/21/2025

    Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

    05/21/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Танин мэдэхүй: Цаг агаар шинжих Монгол арга
Фото

Танин мэдэхүй: Цаг агаар шинжих Монгол арга

coolBy cool10/04/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүрээлэн буй орчноо ажиглан цаг агаар шинжиж болдог ажээ. Тодруулбал, газрын гарц, мод, өвс, ургамлын шинж, ургах, мандах, байдал түүний хэвийн бус өөрчлөлтөөр тэнгэр цаг уур байдлыг төсөөлөн үнэлэх уламжлалт арга юм. Ургамал судлаачдын мэдээлснээр 400 гаруй дүрсийн ургамал амьд барометр гэгддэг ажээ.

-Шөнө хотгор хөндий газар хүйтэвтэр, дов толгод өндөр газраар дулаавтар байвал маргааш нь тэнгэр тогтуун байна.
-Хавар ногоо гарахтай зэрэгцэн мод навчлах нь зундаа гандахын шинж.
-Өвөл мод шуугиж байвал дулаарахын шинж.
-Уулын мод доод талаасаа эхлэн шарлаж навч шилмүүс нь түргэн унавал цас багатай дулаан өвөл болно.

-Оройгоороо эхлэн шарлаж навч шилмүүс нь удаан ойчвол зудархуу байхын шинж.
-Өвөл ойд тас нясхийн тачигнах нь хүйтэн өдөр, намар ийнхүү дуугарах аваас тунадасгүй өдөр болно.
-Өвөл модны мөчир дээр цас бага байвал зун нь ойд мөөг жимс бага байна.
-Гачуурын хуурай мөчир бөхийсөн байвал шуурга болохын дохио.

-Салхинд модны навчны дээд тал нь доош харах буюу салхигүй өдөр унавал бороо орно.
-Нарс болон гачуурын мөчир унжсан харагдвал хур орохын дохио.
-Хус болон царсны навч бүрэн гүвэгдээгүй бол хүйтэн өвөл болно.
-Модны навч ердийнхөөсөө эрт шарлавал эрт намаршина.
-Намар хусны навч дээрээсээ эхлэн шарлавал ирэх жил эрт хавар болно.
-Доороосоо шарлавал хавар оройтоно.
-Хус агч модноос эрт навчилбал хуурайхан, оройтвол бороорхог зун болно.
-Аравдугаар сарын эхэнд хусны навч унахгүй бол цас оройтож орно.
-Самар их, мөөг бага ургавал цасархаг хатуу өвөл болно.

-Зун жимс элбэг ургавал хүйтэн бага ургавал тухайн нутагт өнтэй өвөл болно.Хэвийн байдалтай бол өнтэй байхын шинж.
-Өвс ургамал ишээ ургаж гүйцээгүй байхад толгойлж цэцэглэх нь гандуу байхын шинж.
-Бэлчээрийн ургамал эрт хүрэнтэн толгойлбол хатуухан өвөл болно.
-Хазаар өвс их ургавал өвөлдөө цас их унана.

-Хялгана их шивээлбэл ялигүй цастай өвөлтэй учрахын тэмдэг.
-Голын цахилдаг эрт цэцэглэвэл зундаа гандуу байхын дохио.
-Цагаан түрүү их унавал зундаа гандуу өвөлдөө зутруу болно.
-Алтанхундага, хонхон цэцэг, хадны бут навчаа хумивал бороо орно.

– Ургамал гандан шарласны хойно энгэр нөмөр газраар ногоо хэнзлэн ургавал өнтэй өвөл болохын шинж.
-Айрагны цэцэг шөнөдөө дэлгэрсэн байвал бороо орно.
-Улиангар бургас, туулайн бөөр агч модноос шүүрс ялгарч байвал удахгүй бороо орохын дохио.
-Гэрийн хошоонгорын иш цэгцрэн босч, гичгэнэ навчаа дэлгэх нь тэнгэр бүрхэж хуршихын шинж.

-Хонгорзул, мойл, тэсийн цэцгэн дээр зөгий дүнгэлдэн цуглах нь маргааш тэнгэр сайхан байхын шинж.
-Багваахай цэцэг их ургавал бороо ховор зуншлага муу болохын шинж.
-Хангайд зуны эхэн сард жижиг цагаан цэцэг элбэг ургавал хуртай байхын шинж.
-Багваахай хонхон цэцэг дэлбээгээ дэлгэсэн байвал тэнгэр сайхан болно.

-Лууль шарилж өндөр ургавал өвөл цас их унахын шинж.
-Багваахай цэцэг эрт цэцэглэвэл зун богино болно.
-Ойн яргуй хээр тал газар жирээс өндөр иштэй ургах нь өвөл ууландаа яггүй цас орохын шинж

-Өвсний сөл эрт арилбал хатуухан өвөл болно.

танин мэдэхүй чөлөөт цаг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хууль бус томилгоог ТАЗ анхааралдаа авна уу!!!

05/20/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Ч.АРИУНЗУЛ ЭВЕРЕСТИЙН ОРГИЛЫГ ЭЗЭЛЛЭЭ

05/20/2025

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй!

05/19/2025

Дуучин IU төрсөн өдрөөрөө 200 сая вонын хандив өргөжээ

05/19/2025

АТГ өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж, мэдүүлэг авчээ

05/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.