Сайн аавын нэрийг зарж иддэг хэсэг бүлэг нөхдүүд байхад эсрэгээрээ нэр хүнд нь унасан аавынхаа аврагч нь болох сайн хүү ч бас байна, цаана чинь.
Нэгэн үе сошиал орчинд Франкфуртын нисэх онгоцны буудал дээр нисгэгч залуу хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан”-ыг төгөлдөр хуураар тоглож буй бичлэг тарж хэсэгтээ л эерэг давалгаа үүсгэсэн. Тэгвэл тэр залуу болвоос Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүү С.Өнөболд аж.
Багаасаа онгоцны нисгэгч болох мөрөөдөлтэй явсан хүүгээрээ О.Байгаль хатагтай ч цаг үргэлж бахархадаг бөгөөд бас нууцхан айдастай байдаг гэнэ лээ. Арга ч үгүй биз, олон хүний амь насыг хариуцан тэнгэрт дүүлэн ниснэ гэдэг хэн дуртай аавын хүүгийн хийдэг ажил биш шүү.