Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин М.Бямбааг бүжигчин, загвар өмсөгч, жүжигчин гээд олон гуншин дагна.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр богино хугацаанд олны танил болсон гэхэд хилсдэхгүй.
Нэг хэсэг ганц бие ээжүүдийн төлөөлөл болж явсан бүсгүй заяаны ханиа саяхан олсон. Хоёр дахь амьдралаа энгийн бизнесмэн залуу Б.Найдансүрэнтэй эхлүүлсэн тэрээр өмнөх амьдралаасаа нэг охинтой.
Саяхан хуримын ой нь болж сайхан мөчөө эргэн дурссан тэрээр хөөрхөн хүүгээрээ гангарав.