Монголын үндэсний бөх бол монголд олон зууны турш өвлөгдөж, хөгжиж ирсэн гайхамшигт спорт юм. Монголчууд бидний өв соёл, бахархал монгол бөхөд л байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс монголчууд монгол бөхөө, бөхчүүдээ ихэд хүндэлж, хайрлаж ирсэн.
Өнөөдөр Монгол үндэсний бөхийн холбооны нэр хүнд, монгол бөхчүүдийн нэр хүнд шалаар нэг унажээ.
Допинг хэрэглэсэн нь батлагдаж аварга цолоо хураалгасан Э.Оюунболд одоо ч “онигоо” болсоор….
Тэрээр таван жилийн өмнө хувиараа бизнес эрхлэгч О.Гончигсүрэнгээс 50 орчимм сая төгрөгийг зээлсэн ч өдий хүрчээ. Иргэн О.Гончигсүрэн шүүх байгууллагад хандсан ч Э.Оюунболдын хаягийн байршил тодорхойгүй хэмээн буцсаар иржээ. Аваргын зиндаа, зангараг гаргаж зээлсэн мөнгөө өгөхийг нь хүлээж залхсан иргэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ханджээ. Одоогоор Э.Оюунболд эл асуудалтай холбоотойгоор тайлбар хийгээгүй л байна. “Онигоо” болж дуусахгүй юм даа Э.Оюунболд