Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайлсан эхээс Covid-19 халдвар илэрсний дараа Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлахдаа нярайг нимгэн өлгийнд өлгийдсөн, эхэд нь дулаан хувцас өмсгөлгүй авч явсныг эсэргүүцэж,өнөөдөр сошиалд тэмцэл болж буй.
Тэгвэл жүжигчин Г.Алтаншагай цахим хуудаснаа “Таны эхнэрийг, таны дүүг, эгчийг ингэвэл яах вэ? Яг тэгж бодоорой.
Энэ бол хэрцгий үйлдэл.Хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?3 хоноод мартдаг зангаа энэ дээр гаргаж болохгүй шүү.Бүгд харж байгаа” хэмээжээ.
Түүний уг пост доор нэг нь иргэн “Хүүхдийн төлөө фонд гээд байсан одоо тэмцээч” гэжээ.Жүжигчин маань “хамт очъё аалз минь урлагийнхан бүгд дуу хоолойгоо хүргэж бна чи юу хийж байгаа юм.Чи тэгхэд 5000 өгч чадаагүй байж гэжээ.Цахим дахь хүмүүс Алтаншагайг шүүмжлээд амжсан байна.