Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Жүжигчин Ч.Болд залуус дүү та нартаа хандан захих үг
Папарацци

Жүжигчин Ч.Болд залуус дүү та нартаа хандан захих үг

coolBy cool01/23/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХАНДАН ЗАХИХ ҮГ.

Тооно тушиж чадахгүй

Товч зангидаж мэдэхгүй

Уламжлал ёсоо адалсан


Ухаалаг утсанд шүтсэн

Залуус та нартаа хандан

Захиж хэлэх үг байна

Элэнц өвгөдийн үеэсээ

Эсгий гэрт амьдарч

Эрхэс, од, гаригийг

Эрхшээж тоонондоо аргамжсан

Монгол ахуйгаа залуус минь

Мэдэж байх учиртай юм шүү

Гэр барьж сураагүй

Гэдэс арилгаж үзээгүй

Туурга, дээвэр өргөөгүй

Тулганд гал өрдөөгүй

Орчин цагийн охид хөвгүүд минь

Одооноос эхлэн хичээгээрэй

Өв соёл монгол ахуйгаа

Өөрсдөө бид уламжлахгүй бол

Харь орны хазгай хэлтэнгүүд

Хайр найргүй устгах болно

Ахуй соёл, өв уламжлалаа

Авч үлдье монгол залуусаа

Ерөөл хараалаа ялгадаггүй

Есөн үеэ судалдаггүй

Ургийн бичгээ хөтөлдөггүй

Ураг төрлөө таньдаггүй

Би- ээр цээжээ дэлдсэн

Бичилхэн бодолтой нөхдүүдээ

Үглэж дуулахдаа үгээ хяна

Үндэс язгуурын дээдсээ судал

Ургийн бичгээ өвлүүлэн хөтөл

Удам угсаагаа урин танилц

Элгэн саднаа дээдлэн хүндэлж

Эх нутгаа хайрлаж амьдраарай

Цэргийн албаа хаагаагүй

Цээж ташаа шувтан

Царил, хүрз бариагүй

Цагаан гартай булбарай

Эрэгтэй гэхэд хэцүүхэн

Эмэгтэйлэг турьхан залуусаа

Эр цэргийн албаа

Нэр төртэй хаагаад

Эх орныхоо хөгжилд

Нэмэр тустай оролцоод

Алд биеэ чийрэгжүүлэн

Аархаж бярдаж яваарай

Шартаж хордохыг тоохгүй

Шар айраг шимсэн

Уушги цээжээ хайрлахгүй

Утаат тамхи зуусан

Орой үдэш сэлгүүцэх

Охид бүсгүйчүүд та нар

Архи дарсыг тойрч

Аагтай цайгаа оочин

Хорт тамхийг хаяж

Хоолой уушгиа цэвэршүүлэн

Үдэш, орой бүрийг

Үргэлж гэрийнхэндээ зориулаарай

Нойр хоолыг эхэнд тавилгүй

Ном эрдэмд шамдан суралцаад

Уламжлал ёсоо уландаа гишгэлгүй

Ухаант буурлынхаа үгийг сонсоод

Залгамж хойчийн залуус та нар

Заавал нэгийг тунгаан бодоорой.

Чоймбол Болд

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.