Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

    07/10/2026

    Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

    07/10/2026

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Э.Долгион 50 сая төгрөгийн хөнгөлттэй үнээр байр авах эрхээр шагналаа гэж рекламны самбар гардуулж байжээ
Папарацци

Э.Долгион 50 сая төгрөгийн хөнгөлттэй үнээр байр авах эрхээр шагналаа гэж рекламны самбар гардуулж байжээ

coolНийтэлсэн: cool01/27/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Одоогийн блүүмберг тв-ийн захирал Долгион 2018-2019 оны шинэ жилээр сонины 3 шилдэг сэтгүүлчийг Кинг таурээс 50 сая төгрөгийн хөнгөлттэй үнээр байр авах эрхээр шагналаа рекламны самбар гардуулж байжээ. Энэ талаар цахим хуудаснаа “Сэтгүүлчээ орон сууцаар шагнаж байгаа мундаг эрхлэгч нарыг харахаар бахархаад барахгүй сайхан санагддаг.

2018-2019 оны шинэ жилээр асгартлаа баярлаж, аав ээждээ “Хэдүүлээ байртай болох нь.Охиныг нь байрны урьдчилгаагаар шагначихлаа” гээд уйлах, инээхийн заагт ярьснаа саначихлаа. Тухайн шинэ жилээр Сонины холбооноос тодруулбал, Долгион захиралтай хэсэг мундаг эрхмүүд тодруулж 3 сэтгүүлчийг шилдгээр нэрлэж нэгэн “гайхамшигтай” шагнал гардуулж билээ.

Өдрийн сонины ХНБ-ын дарга Оюунтуяа, Ардчилал таймс сонины эрхлэгч Долзодмаа, бидэн 3-ыг. Ингэхдээ Кинг таур апартмент гэж тансаг харшаас 50 сая төгрөгийн хөнгөлөлттэй байр авах эрхээр шагнав. Би гэдэг хүн бөөн баяр. Нөгөө 2 маань ч баяр хөөр. Тэр шөнөдөө нойр ч хүрсэнгүй.
Ингээд маргааш нь өнөөх гоё таур нь Маршлын гүүрний хажууд байдгийг олж мэдээд, өнөөх самбараа тэврээд очлоо. Менежерийг нь ч олж уулзав. Ямар хэргээр ирсэнээ ч хэлэв. Өнөөх залуугийн найрсгаар хэлсэн үгс одоо ч санаанд ил байна.
“Уучлаарай манай рекламны самбар юм аа. Нийслэлийн хэмжээнд 20 ширхэг л гарсан. Үүгээр байр авах ямар ч боломжгүй. Үүнийг бид худалдан авагч татах зорилгооор хэвлүүлсэн. Ачаа болгож тээвэрлэж явахаар эндээ хаяад явахгүй юү дөө” гэж билээ.

Ингэж сэтгүүлчийг хуурч, доромжилсон хүн дээ, Долгион гэж Блүүмбэрг ТВ-гийн эрхэм захирал. Огт төсөөлж байгаагүй үг, өгүүлбэр сонсоод
Туул гол дагаж баахан уйлж явсаар гэрийнхээ үүдэнд ирэхдээ ороод аав, ээж, охиндоо юу гэж хэлнэ ээ гэж удаан бодож билээ. Аав минь үнэн учрыг сонсоод, юу ч хэлээгүй ч дараа нь халамцуухан “Миний охиныг яагаад хуурчихав. Яагаад…” гэж хэнээс ч юм асуугаад л бсан даа. Дараа нь бид 3 Долгион захиралд ямар шагналаар биднийг баярлуулсныг нь хэлтэл ” Бид юу ч мэдэхгүй ээ, Сонины холбоо чинь ТББ. Ямар ч мөнгөгүй газар шдэ. Хамтран ажилладаг компаниудаасаа сэтгүүлчээ шагнамаар байна гэтэл үүгээр шагначих л гэсэн”гээд ер тоогоогүй.

Долгион захирал та Блүүмбэргээрээ минут тутамд рекламыг нь явуулдаг “Эко констракшн”-ы Кинг таурынхаа рекламны төлбөрт сард хэдэн төгрөг авдаг вэ. Сонины холбооныхоо дансыг шилэн болгож, сониныхондоо тайлангаа тавьдаг байж болох уу.

Аан тийм, та 50 саяын рекламны самбар өгч байхаар сарынх нь цалинг дугтуйлаад өгчихсөн бол ядаж л тор хүнс авах байсан даа. Сонины шилдгүүдээ олны нүдэн дээр муухай гомдоож, ямар ч сэтгэлгүй, эр хүний жудаггүй, өөрөө л баяжиж байвал сэтгүүлч яах нь хамаагүй гэсэн хандлагатай явдгаа мөн ч сайн харуулсандаа. Одоо тэр самбар барьсан зурагнаасаа ичээд бдын. Гуравхан сэтгүүлчээ 50 болъё, 5 сая төгрөгөөр урамшуулчих тэнхээгүй гороож явах зуурт Мандахбаяр гэж хүн хэдэн ч сэтгүүлчийг байртай болгочихов доо.

Өөрийн амжилтын бялууг ганцаараа хүртэх биш бусадтайгаа хүртэж болдгийг Х.Мандахбаяр гэж хүнээс харах ямагт сайхан байдаг аа.” хэмээжээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.